Энэ зуныхаа амралтаар Архангай, Баянхонгор, Завхан аймгуудын үзэсгэлэнт сайхан газруудыг үзэнгээ сайхан амраад ирлээ. Хөдөө нутгаар энэ жил бороо хур харамгүй орж ойрын хэдэн жилдээ болоогүй их сайхан дэлгэр зун болж байна лээ дээ. Хүний хобби л юм хойно, аялаж явах зам зуураа олон сайхан хоточ монгол нохдыг харлаа, заримынх нь зургийг зориуд эзэдтэй нь уулзан зургийг нь авч явлаа. Ерөнхийдөө монголын маань баруун аймгуудын захын сумдаар бол эрлийзжээгүй цэвэр монгол банхарууд өсөж үржсээр л байгаа юм билээ. Нэг зүйл ажиглагдсан нь хэдий зун цаг боловчиг нам дор газраас өндөрлөг сэрүүн газар луугаа ойртох тусам банхарууд их үстэй, ноолуурхаг байсан шүү. Хөдөөний хот айлууд ч монгол хоточ нохдоо анхаарах, тэжээх нь элбэг болсон нь ажиглагдаж байлаа. Ингээд та бүхэнд авсан зурагнуудаасаа сонирхуулья. Монгол нохой сонирхогч тэжээгч хэсэг залуус сэтгэл санаагаа нэгтгэн Монгол орныхоо өргөн уудам нутгаар явж, алс хол буй малчны хотонд айлчлан бидний мэдэх хийгээд мэдэхгүй монгол банхарынхаа үүх түүх, гарал үүслийг нь судлах, уг нохойныхоо үр төл, тархац, үржил сэлэкци нь ямархуу явагдаж байгаа талаар бодит баримтан дээр тулгуурлаж баримтат кино хийхээр сэтгэл шулуудан тэрхүү зорилгодоо хүрээд нүсэр ажлынхаа ард гаран нийт Монголчууддаа төдийгүй дэлхий нийтэд "Монгол Цус" хэмээх баримтат киногоо тун удахгүй хүргэхээр болоод байнаа. Уг киноны зураг авалт, аялал судалгааны ажлууд нь Монголын баруун аймгууд болоод Хятадын урд мужууд, Өвөр Монгол, Хөх Нуур зэрэг газруудад хийгдсэн нь нэлээн өргөн уудам газрыг хамарсан ажээ. Өмнө нь бидний монгол банхар гэж нэрийддэг нохойны талаар ийм өргөн хэмжээнд хийгдэж байсан кино, судалгааны ажил байдаггүй. Нэг сая таван зуун мянган долларын үнэ хүрсэн улаан түвд нохойн зураг интернетээр мөн ч их дуулиан тарив даа. Гэтэл бүр түүнээс ч үнэтэй нь байна. 2010 оны 12-р сард Хятадын Далян хотын иргэн хоёр сая таван зуун мянган доллараар ойндоо хүрч буй гөлгөн банхар авсан бол, 2011 оны хавар дун цагаан зүсмийн нохой Ордос руу 35 сая юаниар зарагджээ. Долоон тэрбум төгрөг гэсэн үг шүү дээ! Хубилай хааны албанаа зүтгэж явсан итали эр, баримтат уран зохиолын нэгэн хосгүй өвийг туурвигч Марко Поло түвд нохойн тухай мэдээг анх Европд цацсан бөгөөд түүний номд илжгэн чинээ биетэй тэдгээр ноход уулын зэрлэг сарлагийг ч ноцон барьдаг тухай өгүүлжээ. Монгол хэлнээ 1987 онд “Орчлонгийн элдэв сонин” нэрээр орчуулагдан гарсан уг номын 116-р бүлэгт харин том биетэй, догшин зэрлэг сарлагийг дийлдэг тухайг нь орхигдуулсан байна лээ (Англиар: “They have mastiffs as big as donkeys, very good at pulling down game, including wild cattle, which are plentiful there and of great size and ferocity” гэж бий). Хималайд өнөө хэр зэрлэг сарлаг элбэг, түвд малчдын ярихаар бол, дан ганц хар зүстэй байдаг, гэрийн сарлаг дотор орчихсон явахдаа өндрөөшөө ч, уртаашаа ч тохой илүү ялгарч харагддаг гэнэ. Лхас дахь Түвдийн мүзейд буй чихмэл нь алдалсан гар шиг сүрлэг эвэртэй, нохой барина гэхээр санаанд багтамгүй том амьтан байна лээ. Марко Пологийн номд ч ид шидэт үлгэрт л гардаг, үнэмшмээргүй хачин амьтад бишгүй дурдагддаг тул барууныхан ер бусын нохойн тухай хэсгийг нь ойшоосонгүй. Харин британичууд Түвдэд нэвтэрсний дараа л Английн хааны гэр бүлд хоёр түвд нохой бэлгэнд ирснээр лордууд энэ бахим чийрэг нохдыг сонирхож эхэлжээ. Англид мастиф хэмээх том биет нохой байдаг тул Азиас ирсэн банхаруудыг шууд л түвд мастиф гээд нэрлэчихэж. Үнэндээ гагц Түвдэд л байдаг үүлдэр ч биш шүү дээ. Бүр 1890-ээд онд Берлинд эл нохойг үржүүлж, 1906 онд Лондонд түвд нохойн үзэсгэлэн худалдаа зохиогдож байснаас үзэхүл, азийн банхарууд Европыг байлдан дагуулах дөхжээ. Гэвч дэлхийн дайнууд дэгдэж, дараа нь Төв Азийг коммунистууд хаалттай бүс нутаг болгосноор эдгээр ноход баруунд танигдахад садаа учирсан юм. 1950-иад онд АНУ-ын ерөнхийлөгч Айзэнхауэр түвд банхартайгаа бахархан зарлаж байсан ч 1980-аад он хүртэл зөвхөн мэргэжилтнүүд л мэддэг үүлдэр байв. Дэлхийд алдартай Вэстминстрийн клуб “түвд мастиф” гэсэн ангиллаар албан ёсны анхны шалгаруулалтаа ердөө 2008 онд л явуулсан гээд бодохгүй юу? Малчин монголчууд арав орчим мянган жилийн ємнєєс нохойг гэршvvлж, хотоо мануулж, ан гєрєєнд сургаж, ан ав хийхдээ найдвартай туслагч болгож ирсэн ажээ. Монгол банхар том биетэй, номхон дєлгєєн зантай, тєв Азийн хатуу ширvvн уур амьсгалд сайн дасч зохицсон, ноолуур ихтэй, урт сэгсгэр vстэй, урт сvvлтэй, голцуу хар, євчvv цагаан хар, шар халтар зvстэй байдаг. Монгол нохой ихэвчлэн банхар, арслан, хойлог, барс зэрэг нэртэй, єєр нэр ч бий. Малчин монголчуудын амьдралыг нохойгvйгээр тєсєєлєх аргагvй. Малын заналт дайсан чоно ихтэй газар хоточ сайн нохойгvйгээр мал сvргээ маллах аргагvй юм. Хоточ нохой шєнє цурам хийлгvй хотоо манаж, чоно, ирвэс зэрэг араатан амьтан юм уу хулгайч хот руу гэтэж мяраахад соргог мэдэрч хуцаж эзэндээ чимээ єгдєг. Шєнєжин хотоо манаж хоноод єглєє хонь мал бэлчихэд єдєржин дагаж хариулдаг нохой ч байдаг. Сүүлийн үеийн монгол банхарууд нэг иймэрхүү л байна та бүхэн дор бүрнээ шинжицгээнэ бизээ...
|
Archives
September 2016
Categories |