Энэ зуныхаа амралтаар Архангай, Баянхонгор, Завхан аймгуудын үзэсгэлэнт сайхан газруудыг үзэнгээ сайхан амраад ирлээ. Хөдөө нутгаар энэ жил бороо хур харамгүй орж ойрын хэдэн жилдээ болоогүй их сайхан дэлгэр зун болж байна лээ дээ. Хүний хобби л юм хойно, аялаж явах зам зуураа олон сайхан хоточ монгол нохдыг харлаа, заримынх нь зургийг зориуд эзэдтэй нь уулзан зургийг нь авч явлаа. Ерөнхийдөө монголын маань баруун аймгуудын захын сумдаар бол эрлийзжээгүй цэвэр монгол банхарууд өсөж үржсээр л байгаа юм билээ. Нэг зүйл ажиглагдсан нь хэдий зун цаг боловчиг нам дор газраас өндөрлөг сэрүүн газар луугаа ойртох тусам банхарууд их үстэй, ноолуурхаг байсан шүү. Хөдөөний хот айлууд ч монгол хоточ нохдоо анхаарах, тэжээх нь элбэг болсон нь ажиглагдаж байлаа. Ингээд та бүхэнд авсан зурагнуудаасаа сонирхуулья.
15 Comments
mongol huu
8/19/2012 03:19:04 pm
eee ho Bulgan yavaad irlee. Heden ulaan haltar nohoi bna lee hoo
Reply
Zochin
8/19/2012 03:48:46 pm
Дороосоо 2 дахь улаан халтарыг босгож зогсоогоод харвал гайгүй нохой байж магадгүй шинжтэй. Юутай ч зүс сайтай, харц нь эрэмгий юм. Бусад нь хэрэг алгаа
Reply
Админ-д
8/21/2012 07:24:12 pm
Энэ хаанахын нохой вэ? Монгол нохойн бүх шинж бна шүү. Үнэхээр хөдөө ийм нохой үлдэж үү?
Reply
Админ:Mglbanhaar
8/23/2012 01:34:37 pm
Архангай аймгийн Чулуут сум, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Жаргалант сумуудад цаашлаад Завханы Шилүүстэй, Отгон суманд эдгээр банхарууд байгаа. Зориод яваад үзсэнч болно доо.
Bayraa
8/19/2012 10:36:25 pm
ulaanbaatart bhgui lbanharauud baina hedren nohoi chenjuuded llaw iimnohoi bhguiee
Reply
Внаа вна
8/20/2012 11:59:49 am
Эхний банхар хөөрхөн юм. Тэр улаан банхар ч гоё нохой бна. Доод талын 2 зураг дээрх хоёулаа сайхан монгол ноход бна. Хамгийн гол нь өөрийн юм гэсэндээ нүдэнд дулаахан харагдаж байна. Гэхдээ сайн түвдээр цусыг нь нэг сэлбэх ч болсон шүү, нохойчид минь
Reply
erdemten
8/21/2012 02:49:58 am
dooroos 2 dah mundag amitan bna
Reply
bayasaa
8/21/2012 10:44:24 am
doroosoo 2 dahi nohoi ni saihan yumaa. hondloi ni urgun bn. hamgiin door ni bga nohoi ni minii avsan zurag tuuj yavah yum. bi ene zun arhangai yavaagui l de.
Reply
Дороосоо 2 дахь
8/21/2012 07:21:51 pm
Дороосоо 2 дахь улаан халтар аргагүй сайхан харагдаж бнаа. гэхдээ зураг нь зуны биш, хаврын зураг бна. Үсээ хаяагүй үе, газар нь ч борог өвстэй, ногоо цухуйгаагүй үе бна. Одоо бол үсээ хаяал гялайсан сортой байх ёстой.
Reply
g
8/25/2012 07:45:41 pm
govi altaid yaay da gesen banharuud uneheer b.dag yum shuu .naaduul chin ch arail bishee , iim nohod bol doloon buudliin dolgor emeegiin hashaand l b,dag erliiz yumnuud b.na shdee
Reply
g
8/25/2012 07:50:49 pm
naizuudaa govi altain altai sum gej bii hil zalgaa zam daguu bish bolohoor hvn bvr ochood b,daggvi yum bartaa saad ihtei tend noos vs ikhtei yostoi l neg sarlaga shig tom tom banharuud jinhene utgaaraa b,dag yum shvv
Reply
B.b
9/3/2012 02:35:19 pm
dood tal.s 2 daxi ni bulganiix mon v orxond b.san mon v
Reply
их мэдэх
11/2/2012 11:41:54 pm
доороосоо 2 дох гоё нохой бна.түвдтэй нийлүүлж болохгүй монгол нохой өөрөө үнэхээр гоё нохой бгаа юмдаа
Reply
Leave a Reply. |
Archives
September 2016
Categories |