Монгол нохой сонирхогч тэжээгч хэсэг залуус сэтгэл санаагаа нэгтгэн Монгол орныхоо өргөн уудам нутгаар явж, алс хол буй малчны хотонд айлчлан бидний мэдэх хийгээд мэдэхгүй монгол банхарынхаа үүх түүх, гарал үүслийг нь судлах, уг нохойныхоо үр төл, тархац, үржил сэлэкци нь ямархуу явагдаж байгаа талаар бодит баримтан дээр тулгуурлаж баримтат кино хийхээр сэтгэл шулуудан тэрхүү зорилгодоо хүрээд нүсэр ажлынхаа ард гаран нийт Монголчууддаа төдийгүй дэлхий нийтэд "Монгол Цус" хэмээх баримтат киногоо тун удахгүй хүргэхээр болоод байнаа. Уг киноны зураг авалт, аялал судалгааны ажлууд нь Монголын баруун аймгууд болоод Хятадын урд мужууд, Өвөр Монгол, Хөх Нуур зэрэг газруудад хийгдсэн нь нэлээн өргөн уудам газрыг хамарсан ажээ. Өмнө нь бидний монгол банхар гэж нэрийддэг нохойны талаар ийм өргөн хэмжээнд хийгдэж байсан кино, судалгааны ажил байдаггүй.
|
Archives
September 2016
Categories |