• НҮҮР
  • ЗУРГИЙН ЦОМОГ
    • Улаан халтар зүсмийн банхар
    • Улаан шар зүсмийн банхар
    • Цагаан зүсмийн банхар
    • Хар зүсмийн банхар
    • Уурлаж буй банхар
    • Өхөөрдөм хөөрхөн гөлөгнүүд
    • Хамгийн хамгийн
    • Зурсан зурагнууд
  • ИЛҮҮ ИЛҮҮ...
  • МОНГОЛД БАЙГАА БАНХАРУУД
  • МАНАЙ НОХОЙ
  • ДҮРС БИЧЛЭГ
  • ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
  • ЗАР МЭДЭЭЛЭЛ
  • ЗОЧНЫ ДЭВТЭР
  • ХОЛБОО БАРИХ
  • ЦАГАЛБАР

Түвд Мастиф нохойн түүхээс...

9/15/2014

2 Comments

 
Picture
Гарз буюу түвд мастиф нь дэлхийн хамгийн эртний үүлдэр гэж тооцогддог ба ойролцоогоор 5000 жилийн туршид одоогийн хэлбэрээ алдаагүй гэж үздэг. Дэлхий нийтэд энэ үүлдрийн талаар харьцангуй бага мэдээлэлтэй байдаг. Харин түвд мастифийн Английн шугмын буюу Бар Хэвт түвд мастифийн тухай түүний үүсэл гарал, үүлдрийн онцлогийн талаар мэдээлэл нилээд тархсан байдаг бөгөөд зарим хүмүүс түвд мастиф гэхээр зөвхөн ОХУ болон түүнээс баруун тийш европын нутаг болон Америкт өргөн тархсан төрлөөр нь төсөөлдөг. Энэ төрлийг нь Английн түвд мастиф (Бар Хэвт) гэх ба дэлхий нийтэд нилээд танигдсан бас нилээд тархсан үүлдэр юм. Түвд мастифийн өөр нэгэн шугам болох их үслэг том биетэй улаан халтар зүстэй, нохой үржүүлэгчдийн хэлдгээр Арслан Хэвт нохойг Хятадын түвд мастиф буюу Гималайн уулын мастиф гэнэ. Яагаад түвд мастиф ийнхүү 2 өөр төрөл болсон түүхийг товч өгүүлье.


Picture
1820 онд Түвдээс Англид 4-р Георги хаанд түвд мастиф бэлгэнд ирснээр Английн түвд мастифийн түүх эхэлдэг. 1834 онд дахин 2 түвд мастиф ноход 4-р Ульямд бэлгэнд ирж байжээ. Ерөнхийдөө 19–р зууны дунд үеэс Англид нохой тэжээх, үржүүлэх үйл явц маш хурдтай хөгжиж эхэлсэн ба үүлдэр үүлдрээр дагнасан клубууд байгуулагдан үзэсгэлэн ихээр зохион байгуулагдах болж эхэлж байсэн энэ үед хожим 7-р Эдвард хаан болсон Уэльсийн Гүн нохой их сонирхох болж Түвдээс 2 нохой авчруулж байсны нэг нь ихэд нэрд гарч 1875 оны 12 сард Александрын ордонд үзүүлж байсан түүхтэй аж. Үүнээс хойш Түвдээс нэлээд нохой авч ирж байсан боловч нарийн энэ тухай мэдээлэл байдаггүй хэд хэдэн янзаар бичигдсэн байдаг. Зарим түвдээс авчирсан нохойг амьтны хүрээлэнд үзвэр болгон байлгаж ч байжээ. 20–р зууны эхээр нилээд нохой Англи руу түвдээс экспортлогдсон бөгөөд 1904-1905 онд Англиас Түвдэд ирсэн экспедицийнхний авчирсан нохойн дунд нэгэн нохой өмнө Англид аваачсан өмнөх бүх нохойноос илүү сайн байсан тухай мэдээ байдаг бөгөөд уг нохой 1906 онд болсон нэгэн том үзэсгэлэнд хамгийн шилдэг гадаадын буюу импортын нохойгоор шалгарч байжээ. 19–р зуунд Европ руу экспортлогдсон нохойнуудыг ихэвчлэн түвдийн баруун өмнөд хэсэг болон Непалаас аваачиж байсан ба тэр нутгийн нохойнууд цайвар зүстэй, үс багатай Бар Хэвт түвд мастиф байв. 1931 онд Англид анхны албан ёсны түвд мастифийн стандарт батлагдсан бөгөөд Америк Европ даяар элбэг өргөн тархсан үүлдэр нь энэ юм.


Read More
2 Comments

    Тавтай зочлоорой

    Манай "Хоточ-Банхар" блогт тавтай морилно уу! Хэрэгтэй мэдээ мэдээлэлээ авна гэж итгэж байна ... Санал сэтгэгдэлээ үлдээхээ мартуузай ... Баярлалаа
     
    Бидэнтэй холбогдохыг хүсвэл: mglbanhaar (эт)yahoo (цэг)com хаягаар хандана уу.


    Online Clock Desktop Weather

    free counters
    Bets son casino review

    MusicPlaylist
    Music Playlist at MixPod.com

    Archives

    September 2016
    September 2014
    May 2014
    April 2014
    March 2014
    February 2014
    January 2014
    December 2013
    November 2013
    September 2013
    April 2013
    March 2013
    February 2013
    January 2013
    December 2012
    November 2012
    August 2012
    May 2012
    January 2012
    December 2011
    November 2011
    October 2011
    September 2011
    August 2011
    July 2011
    May 2011
    April 2011
    March 2011
    February 2011
    January 2011
    December 2010
    November 2010
    October 2010
    September 2010
    August 2010
    July 2010
    May 2010
    April 2010
    March 2010
    February 2010
    January 2010
    December 2009
    November 2009

    Categories

    All

Powered by
✕