• НҮҮР
  • ЗУРГИЙН ЦОМОГ
    • Улаан халтар зүсмийн банхар
    • Улаан шар зүсмийн банхар
    • Цагаан зүсмийн банхар
    • Хар зүсмийн банхар
    • Уурлаж буй банхар
    • Өхөөрдөм хөөрхөн гөлөгнүүд
    • Хамгийн хамгийн
    • Зурсан зурагнууд
  • ИЛҮҮ ИЛҮҮ...
  • МОНГОЛД БАЙГАА БАНХАРУУД
  • МАНАЙ НОХОЙ
  • ДҮРС БИЧЛЭГ
  • ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
  • ЗАР МЭДЭЭЛЭЛ
  • ЗОЧНЫ ДЭВТЭР
  • ХОЛБОО БАРИХ
  • ЦАГАЛБАР

Үргэлжлэл:Нохойгоо зөв хооллох зөвлөмж

8/24/2011

5 Comments

 
Picture
        Өнөө үед янз бүрийн брэндийн олон төрлийн орц найрлагатай гөлөгөн болоод нас бие гүйцсэн  нохойнд зориулсан үйлдвэрийн бэлэн хуурай хоолнууд элбэг болсон боловч тэдгээр нь их үнэтэй байдаг тул манай нохой сонирхогч, тэжээгч хүмүүсийн ихэнхи  нь өөрсдийн гэрийн нөхцөлд таван хошуу малынхаа дайвар бүтээгдэхүүнээр нохойндоо хоол хийж өгдөг билээ. Гэрийн нөхцөлд нохойндоо хоол хийж өгөхдөө дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.

1. Хамгийн гол хоол нь ястай түүхий мах / хонь, ямаа, өвлийн улиралд адуу, үхрийн өөхгүй мах/  юм.
2. Мөн доорхи хоолыг өгч болно.
• Тахианы мах, чанаж болгоогүй бүтэн араг яс
• Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнүүд / элэг, уушиг, зүрх, гүзээ гэх мэт/ -ийг заавал чанаж болгож өгөх шаардлагатай.
3. Гэрийн хоолны үлдэгдэл маш бага хэмжээгээр өгч болно.
4. Нохойны тань идүүр усаар үргэлж дүүрэн байх ёстой.

Анхаарүүлга: Элэг нь тэжээллэг хоол мөн боловч долоо хоногт нэг л удаа өгөхөд хангалттай. Хэтэрхий их элэг өгөх нь бодисын солилцоог хямрааж бодисын солилцооны өвчин / Кальцийн дутагдал г.м / үүсгэдэг. Мөн нохойны хоолонд үхрийн дотор махыг 50% иас илүү оруулж болохгүй. Нохой хувинцар савнаас харшил авах тохиолдол элбэг байдаг учир хоол, усны сав нь бүгд төмөр байх хэрэгтэй.

Ямар хоол нохойд өгөх ёсгүй бэ?
1.Чанасан яс өгч болохгүй учир нь чанаж хатуу болсон яс хугарахдаа ирмэг үүсгэдэг тул гэдсийг гэмтээдэг.
2. Зажлахгүйгээр шууд залгиж болохуйц хэмжээний жижиг яс / хавирга, сүүлний нугалам, өвчүүний бүдэрхий / Гэдэс түгжрэх аюултай.
3. Сонгино болон шоколад- Хортой
4. Нэмэлт кальци-Байнга түүхий яс идэж байгаа эсвэл нохойны зориулалтын хоол идэж байгаа бол нэмэлт кальци хэрэггүй.
5. Өөх ихтэй мах- Хоолны баланс алдагдана.
6. Бүтэн түүхий ногоо-Гэдэс түгжирнэ, ногоогоо жижиглэж үрж өгч болно.
7. Их хэмжээний цагаан будаа болон овъёос, үр тариа-Хөөж гэдэс хийгээр дүүргэнэ.
8. Сүү-Зарим нохой сүүг шингээж чаддаггүй, чацга алддаг. Таны нохой сүү шингээж чаддаг бол өгч болно, харин махтай хольж өгч болохгүй.
9. Эрдэнэ шишийн гол эсвэл том ястай жимс-Гэдэс түгжирнэ.



5 Comments

Нохойгоо зөв хооллох зөвлөмж

8/18/2011

11 Comments

 
Picture
        Энэ удаад та бүхэнд нас бие гүйцсэн болоод хээлтэй эм нохой, түүний гөлгийг хэрхэн хооллох арчлах талаар зөвлөмж өгөхийг хичээлээ. Нохойгоо зөв зохистой хооллох талаар яриагаа эхлэхээс өмнө тухайн хүн ямар үүлдрийн нохойг ямар чиглэлээр тэжээхээ сайн сонгосон байх хэрэгтэй. Цаашлаад сонирхсон үүлдрийн нохойныхоо стандарт, цэвэр цус, эрүүл мэнд, бие бялдар, өнгө зүс зэрэг олон зүйлээс хамаарч гөлөгөө сонгох шаардлагатай. Хамгийн гол нь та нохой тэжээх орчин, мэдлэг, хүсэл сонирхол, тэсвэр тэвчээр өөрт чинь буюу танай гэр бүлд бэлэн болсон үедээ л нохой тэжээх нь зүйтэй. Учир нь нохой анхлан тэжээж буй хүмүүс авсан гөлөгөө өвчлүүлэн улмаар үхүүлэх, бие засахад нь зодох нүдэх ба өвдөхөд нь хайр халамж үзүүлж чадалгүй шаналган зовоодог тал элбэг байдаг. Тэгэхгүйн тулд та нохой тэжээхдээ нэгдүгээрт нохой тэжээх бага ч гэсэн мэдлэг олж авах, наад захын өвчнийг мэддэг түүнийг эмчилж чадах, цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлэх зэргээр хамгийн гол нь нохойндоо сэтгэлээсээ санаа тавин анхаарч чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл нялх хүүхэд асарч байгаа юм шиг түүнд хандах хэрэгтэй болдог. Шөнө гаслахад нь юу нь болохгүй, хаана нь өвдөж байгааг нь олж мэдэх, болохгүй бол тэвэрч хонож чадах тэсвэр тэвчээртэй байх ёстой. Гөлөг маань өвдөөгүй, даараагүй, өлсөөгүй бол хэрийн барагтай гаслана гэж байхгүй.


Read More
11 Comments

Алдарт нохой сургагч Виктория Стилвэлл

8/10/2011

2 Comments

 
Picture
        Виктория нь Амьтны Ертөнц сувгийн шилдэг цуврал "Би эсвэл нохой" нэвтрүүлгийн од юм. Уг нэвтрүүлгийн туршид өөрийн эерэг байдлаар нохой сургах сургалтын талаархи мэдлэг, итгэл үнэмшлээ дэлхийн хамгийн дэггүй нохдыг сургахад хуваалцаж, гэрийн тэжээвэр амьтны асуудалтай гэр бүлүүдэд зөвлөгөө өгдөг. Түүнчлэн ялагч нь 250000 ам.долларын шагналтай СиБиЭс телевизийн "Америкийн шилдэг нохой" нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байжээ.
1990 оны эхээр нохой салхилуулах компаниа амжилттай байгуулаад тэр даруй үйлчлүүлэгчидэд нь мэргэжлийн ур чадвартай нохой сургагч шаардлагатай байгааг анзаарсны үндсэн дээр нохой сургах ажлаа эхэлсэн байна. Тэрээр гялалзсан амжилттайгаар жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байхдаа (Лондоны Вэст Энд театрт ажиллаж байв мөн нэлээд олон кино, телевизийн сериал, зар сурталчилгаа, дуу оруулалтанд тоглосон) Английн хамгийн нэр хүндтэй эерэг - байдлаар нохой сургагчид болон вэхавористуудаас суралцахад анхаарлаа төвлөрүүлж байлаа. (вэхаворист - нохойны ааш авир амьдарч буй орчноосоо шалтгаалдаг гэж үздэг хүмүүс) Нөхөртэйгээ хамт Америк руу нүүсний дараа Зүүн Эргийн дагуу хэд хэдэн амжилттай нохой сургалтын компанийг байгуулсан нь мөдхөн түүнийг Нью Йорк хотын хамгийн эрэлттэй нохой сургагчдын нэг болгосон. Зан чанарыг нь засах зайлшгүй шаардлагатай байгаа хаягдсан, хүчирхийлэлд өртсөн амьтдад туслах туйлын хүсэлтэй тэрээр өөрийнхөө нэлээдгүй цаг хугацаа, хүч чадлаа Нью Йорк болон Атлантагийн хэд хэдэн амьтан аврах байгууллагуудад нохойны ааш авирын зөвлөхөөр ажиллахад бас олон удаагийн семинарыг нохой аврах, сургах болон энгийн амьдралд дасгах сэдвийн дор тавихад зориулж байсан нь Викторияг нохой сургалт, ааш авирын мэргэжилтнүүдийн хүрээний тэргүүлэх дуу хоолой болгожээ.

Picture
        Стилвэл эерэг байдлаар сургах аргыг тууштай дэмжигч бөгөөд энэ арга нь нохойны сурах чадварыг дээшлүүлэх, хүн нохой хоёрын итгэлийг нэмэгдүүлж үр дүнд нь эрүүл, төлөв төвшин нохойтой болход хүргэдэг. Мөн тэрээр шахсан, хүч хэрэглэсэн, хүний давамгайлал дээр суурилсан сургах аргыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь энэ арга ихэнхдээ түргэн нөлөө үзүүлдэг боловч урт хугацаанд муугаар нөлөөлж эзэн нохой хоорондын харилцааг сүйрүүлдэг байна.

Түүний бичсэн "Би эсвэл нохой: Хэрхэн төгс төгөлдөр нохойтой болох вэ?", "Тарган нохой турсан нь: Яаж эрүүл, аз жаргалтай нохойтой болох вэ?" гэсэн хоёр шилдэг борлуулалттай ном нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, тэд түүний "Эерэгээр нохойг сургах нь хамгийн сайн арга юм" гэх философийг нь голчлон тэмдэглэсэн байдаг.

Тэрээр Америк, Европ болон Азид олон тооны ярилцлагын шоу, мэдээ, радио нэвтрүүлэгт байнгын зочноор оролцдог агаад Purina ProPlan Award-ын 2009 оны шилдэг нохой сургагчаар тодорсон, 2011 оны Пэт Индастри Авард-д Сэтгүүл зүй болон нохой сургалтын салбарт оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж хүндэт шагналаар шагнасан юм. 2005 оноос гарч эхэлсэн "Би  эсвэл нохой" шоу нь Англи болон Америкт 100 гаруй дугаар гарсан бөгөөд 2011 оны Genesis award, 2009 оны People's Choice Award-ыг оролцуулаад хэд хэдэн нэр хүндтэй шагналд нэр дэвшиж байжээ. Түүнчлэн Виктория The Bark, Dogs Today сэтгүүлийн байнгын булан хөтлөгч ба The New York Times, USA Today, Cosmopolitan, Time.com, Oprah Magazine, Rachael Ray Everyday, MSNBC.com, Self Magazine, Shape Magazine, The Daily Mail, болон The Sunзэргийг багтаасан нэлээд хэдэн сэтгүүл, сонинд тусгай өгүүлэл бичдэг.

Түүнчлэн 2010 онд олон нийтэд хүмүүнлэг, албадлагын бус нохой сургалтыг хүргэх зорилготой дэлхийн хамгийн анхны мэргэжлийн эерэг байдлаар нохой сургагчдыг холбосон Виктория Стилвэллийн Эерэг Нохой Сургалт хэмээх олон улсын сүлжээг бий болгожээ.

Түүний Эерэг аргаар нохой сургах тухай аудио цувралыг алдарт Positively.com вэб сайтнаас нь сонсох боломжтой. Энэхүү сайт нь эерэг байдлаар нохой сургах аргаар үйлчилдэг төв болсон төдийгүй дэлхийн тэргүүлэх зэргийн мал эмнэлгийн вэхавористууд, нохой сургагчид болон ааш авир судлаач эрдэмтдийн нийтлэл бичдэг блогтой болжээ.

Picture
         Стилвэлл амьтан аврах ажиллагааг тууштай дэмжсээр байгаа бөгөөд Атлантагын Тэнэмэл Саварууд, Хайраас Холдсон Эзэнгүй Ноход, Хонконгийн Нохой Аврах Байгууллага болоод Баруун Английн Грэйхаундыг аврах газар зэрэг дэлхийн өнцөг булан бүрийн амьтан аврах бүлгүүдтэй байнгын холбоотой ажиллаж байна.
Тэрээр дэлхий дахиныг дотор харанхуйлам бохир орчинд гөлөг үржүүлдэг газруудын (Puppy Mill) талаархи олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх зорилготой ажилладаг Усны Эрэг Дээрх Ажлын Хэсэг, Америкийн Хүмүүнлэгийн Нийгэмлэг, Арилжааны Гөлөг Үржүүлэгчдийг Шүүх Өдөр, Винконсоны Арилжааны Гөлөг Үржүүлэгчидтэй Тэмцэх Төсөлтэй нягт хамтран ажилладаг. Виктория Рин Тин Тин киноны гол нохой сургагчаар ажилладаг ба Америкийн Амьтдыг Хүчирхийллээс Сэргийлэх Нийгэмлэгийн сайн дурын нохой үрчилгээний зөвлөхөөр ажиллаж байсан байна. АНУ-ын Хүмүүнлэгийн Нийгэмлэг түүний амьтны сайн сайхны төлөөх хичээл зүтгэл, нохой тэжээгчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийн төлөө ажиллаж байгааг нь үнэлж Үндэсний Тусгай Төлөөлөгч болгосон. Мөн тэрээр АНУ-ын Гэрийн Тэжээвэр Нохой Сургагчдын холбоо (APDP) болон Олон Улсын Амьтны Ааш Авир Судлаачдын Холбооны (IAABC) гишүүн билээ.

Виктория Стилвэлл одоог хүртэл өөрийн нөхөр, охин болон бор хүрэн лабрадор Сэдитэйгээ Атлантад амьдарч байна.


                                                                                                                                                                 Нийтэлсэн: bestdogtrainersways



2 Comments

1.5 саяын долларын үнэтэй Түвд Мастиф

8/4/2011

2 Comments

 
Picture
        Өнөө үед Хятадад баян чинээлгээ харуулахад тансаг сууц, спорт загварын ганган машинтай байх хангалттай биш гэнэ. Баян хүнд арслан шиг сүр бараатай түвд банхар (Tibetan mastiff ) заавал байх хэрэгтэй аж. Цагтаа гэрийн тэжээвэр амьтныг хөрөнгөтний маяглал хэмээн үзэн хориглож байсан коммунист Хятадад одоо нийгмийн байдал эсрэгээр эргэж, өөрсдийн хөрөнгөтнүүдтэй болсон төдийгүй баян тарганаа гайхуулан элдэв амьтан түүний дотор Түвд банхар тэжээх моод дэлгэрч үнэтэй тусмаа сайнд тооцогдох болжээ. Тухайлбал Хятадын шинэ баячуудын нэг Суй Хуэй Жэн 20 гаруй түвд банхартай бөгөөд зөвхөн нохдын байр барихад зориулан 43.000 доллар зарцуулжээ. Сүүлийн жилүүдэд нохой үржүүлгийн газрууд нь сайн үүлдрийн түвд банхарын гөлгийг 100.000 гаруй доллараар худалдан авах нь түгээмэл болсон байна. “China daily” сонинд бичсэнээр өнгөрсөн жил нэгэн баян хатагтай цэвэр үүлдрийн түвд банхарыг хагас сая доллараар худалдан авч, түүнийгээ нисэх буудлаас авчруулахаар “Бенз” маркийн 30 тансаг машины цуваа илгээж байсан удаатай. “Шинэ хятад”-ын дүр төрх ба Хятадын баячуудад зориулсан тансаг хэрэглээний зах зээл, түүнийг дагнасан бизнес эрчтэй хөгжиж байгаагын нэг тод илрэл нь түвд банхар болж байгаа нь энэ аж. Хятадын баячууд түвд ноходдоо “Бурхан”, “Хунтайж” гэх мэт нэр өгдөг төдийгүй Америоийн тэрбумтан Уоррен Баффеттай адил нэртэй нохой ч байна. Гэхдээ ганцын зэрэг түвд банхартай байх хангалттай биш гэнэ. Дунджаар 20 орчим нохойтой, тэдэндээ зориулсан тусгай байр, үйлчилгээтэй болж байж баян тансаг хүнд тооцогдох учиртай гэнэ шүү.  
        Хятадын уламжлалт домгоор аз авчирдаг гэх арслантай дүр төрхийн хувьд адилавтар байдаг нь түвд банхар  үнэд орох бас нэг шалтгаан болжээ. Саяхан Хятадын нэгэн нүүрсний уурхайн захирал нэг сая еврогоор буюу 1.5 сая доллараар 11 сартай түвд банхарын гөлөг худалдан авчээ. Ийнхүү өндөр үнэ хүрсэн шалтгаан нь гөлөгний зүс гэнэ. Банхар ихэвчлэн улаан халтар, цээж цагаан хар зүстэй байдаг бол энэ гөлөг улаан шаргал зүсмийн намирсан үстэй ажээ. Улаан шаргал зүсийг бурханы өнгө хэмээн бэлэгшээдэг тул ийнхүү өндөр үнэ хүрчээ.


2 Comments

    Тавтай зочлоорой

    Манай "Хоточ-Банхар" блогт тавтай морилно уу! Хэрэгтэй мэдээ мэдээлэлээ авна гэж итгэж байна ... Санал сэтгэгдэлээ үлдээхээ мартуузай ... Баярлалаа
     
    Бидэнтэй холбогдохыг хүсвэл: mglbanhaar (эт)yahoo (цэг)com хаягаар хандана уу.


    Online Clock Desktop Weather

    free counters
    Bets son casino review

    MusicPlaylist
    Music Playlist at MixPod.com

    Archives

    September 2016
    September 2014
    May 2014
    April 2014
    March 2014
    February 2014
    January 2014
    December 2013
    November 2013
    September 2013
    April 2013
    March 2013
    February 2013
    January 2013
    December 2012
    November 2012
    August 2012
    May 2012
    January 2012
    December 2011
    November 2011
    October 2011
    September 2011
    August 2011
    July 2011
    May 2011
    April 2011
    March 2011
    February 2011
    January 2011
    December 2010
    November 2010
    October 2010
    September 2010
    August 2010
    July 2010
    May 2010
    April 2010
    March 2010
    February 2010
    January 2010
    December 2009
    November 2009

    Categories

    All

Powered by Create your own unique website with customizable templates.