"Монгол Нохой-2013" үзэсгэлэн тэмцээн маань маш өргөн дэлгэр болж өнгөрлөө. Хөдөө орон нутгаас олон хүний бүрэлдэхүүнтэйгээр монгол нохдоо нас насны ангилалд оролцуулахаар авчирсан нь уг үзэсгэлэнг улам ч гоё үзүүштэй болгож өгсөн билээ. Тухайлбал, Улаанбаатар хот дахь нохой үржүүлгийн газруудаас гадна Дорноговь, Орхон аймгийн үржүүлгийн газрын ноход оролцсон. Нохой сонирхогчдын анхаарлыг татсан “Монгол нохой 2013” үзэсгэлэн наадамд 100 гаруй монгол нохой оролцсон бөгөөд нохдыг гурван ангилалд хувааж, 18 цом олгосон юмаа. Үзэсгэлэнг үзэж сонирхохоор хүмүүс өргөнөөр хүрэлцэн ирж сонирхож, худалдан авч буй нь монгол нохой маань цаашдаа улам их үржиж тоо толгой нь ихсэж, үржил сэлэкцийн ажил мэргэжлийн хэмжээнд хүрэхэд улам ойртож байгааг харуулж байлаа. Монгол нохойн сүр барааг илэрхийлэх шилдгүүдийг дурдвал, Дорноговь аймгийн “Говийн халтар” үржүүлгийн газар хоёр алт, нэг хүрэл, Орхон аймгийн “Асар, басар” мөнгө, хүрэл, “Хоточ” үржүүлгийн газар нэг алт, нэг мөнгө, “Их монгол” үржүүлгийн газар гурван мөнгө, гурван хүрэл, “Хар чоно” үржүүлгийн газар нэг алт, “Арслан” клуб нэг алт, нэг мөнгө цом хүртсэн бол хувиараа ирж оролцсон иргэн хоёр алтан цом гарджээ. Нэмж сонирхуулахад, үзэсгэлэнгийн дундуур үзэгчдийн дунд хөгжөөнт тэмцээн зохиож, ялагчид цэвэр цусны монгол нохойн гөлөг бэлэглэсэн. Мөн дуудлага худалдааны үеэр гурван сартай монгол нохойн гөлөг 2 сая 120 мянган төгрөгийн үнэд хүрэн худалдаалагдсан нь зөвхөн гаднаас импортоор авчирсан нохдын гөлөг үнэтэй зарагддаг бус юмаа гэдгийг харуулж өгсөн явдал болжээ.
21 Comments
|
Archives
September 2016
Categories |