Саарал чонын дэл, сорлож намирах дүн өвөл Салих татуулан хярлах, гичий чонын дуудлагаар Салхиар үнэр аван, сэтгэл нь сэргэх банхар минь Саахалтын газраас чимээрхэн, хотоо хамгаалсан баатар Төөрсөн эрэлчинд дуугаараа, гэрээ заадаг банхар минь Түмэн хонио даган, хотлуулж ирдэг удамшил Түлэгдсэн хусамны шавхруугаар,голоо зогоож явахдаа Төөрөг тавиландаа гоморхож Төрсөн гэрээ орхиогүй,үнэнч зан нь гайхамшиг Алсын зайнаас анир аван Аяулгүй байдалаа батлан хамгаалж Араатан чичирэх баргил хоолойгоор Алсуур тойрон хүнгэнэн хуцах Арслан хэвт,монгол банхараа Ард түмнээрээ асран хамгаалъя Саваагүй зүйлд худал хуцахгүй Салихны ширүүнд нөмөр бараадахгүй Цасан дээр цагиргалан хэвтэх цангаа шилгээж босоод гүйдэг Цагаан барын хэвт шинжтэй Цаанаа л нэг эрэмгий байдалтай Цагаан халтар монгол банхараа Цаг тутам хайрлаж өсгөцгөөе . / Н. БООГИЙ / 2013-11-24 Их Эзэн Чингис Хаан дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалж, Азийн өндөрлөгөөс Африкийн алс хүртэлх газрыг эзлэхдээ дэлхийн соёл иргэншлийн түүхэнд асар том нөлөө үзүүлж, очсон газар бүхэндээ Монголын мөрийг үлдээж явсан билээ. Нүүдэлчин монголчуудын олон мянган бээрийг дамнан тархсан соёл уламжлал одоог хүртэл хадгалагдаж, нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн байдаг ч Монгол цус баларшгүй хэвээр үлдсэн байдаг гэдгийг нотлохоор хэсэг залуус санаа нэгдэж, Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан “Монгол цус” хэмээх баримтат киног хийж эхлүүлсэн юм. Найман зууны тэртээх Монгол түмний мөрийг хөөж, үүх түүхээ судалсан “Монголоо хайсан Монгол” хэмээх нэгэн сайхан нэвтрүүлэг байдаг бол энэхүү “Монгол цус” баримтат кино нь Монгол цустны тарсан газар нутгуудаар явж, нүүдэлчин ардын эд агуурсыг сахин хамгаалагч, хүний сайн анд Монгол гарж /Монгол банхар/ нохойн мөрөөр явсан бөлгөө. Энэхүү баримтат киноны хамт олон маань өнгөрөгч амралтын өдөр Тэнгис кино театрт нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монголын Нохой Судлалын Холбооны ерөнхийлөгч Жигжид, МНСХ-ны хүндэт гишүүн, УИХ-ын гишүүн Г.Батхүү болон яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана нар оролцов. Нээлтэнд оролцсон дээрх хоёр эрхэм нь энэхүү киног бүтээхэд оюун санааны болон ивээн тэтгэх зэрэг олон талаар тусалж дэмжсэн бөгөөд Монгол гарж нохойгоо сурталчлан таниулах үйлст оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Монголын нохой судлалын холбооны зүгээс хүндэт өргөмжлөл гардуулав. Монголын нүүдэлчин ардын үүх түүх, соёл ёс заншлын салшгүй нэгэн хэсэг болсон хоточ банхарын талаарх кино дэлгэцийн бүтээл, баримтат судалгааны ажил тун цөөхөн байдаг. Дээхэн үед уран бүтээлийн “Эрэлчин” хамтлагийн хийсэн “Хоточ Монгол нохой” хэмээх дэлгэцийн бүтээлээс өөр бүтээл бараг байдаггүй аж. Тиймээс ч энэхүү кино танин мэдэхүйн ач холбогдол өндөр, түүхийн болон судалгааны чухал эх сурвалж болон үлдэх баримт материал болж байгаа юм. Гарж нохойн талаарх андуу ташаа ойлголтыг цэгцлэх нийтэд дэлгэгдээгүй шинэлэг мэдээлэл оруулах үндсэн зорилгоо товч бөгөөд тодорхой илэрхийлж, найруулгын хувьд эмх цэгц сайтай байсныг ажиглахад олон уран бүтээлчийн хөдөлмөр шингэсэн нь илт байлаа. Уг уран бүтээлд яруу найрагч Г.Аюурзана, эмч Б.Болдсайхан, далай даян дархан аварга А.Сүхбат, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Бадарчин 93” аялалын гишүүн Л.Нацагням зэрэг олон хүмүүсийн сонирхолтой яриаг оруулж өгчээ. “Монгол цус” баримтат киног хийхийн тулд 2-3 жилийн хугацаанд Түвд, Буриад, Тува, ӨМӨЗО, Монголын баруун аймгуудаар явж, судалгаа хийх, түүхийн баримт судрыг дэлгэх, эрдэмтэн судлаачид, нутгийн ард иргэдтэй уулзах олон ажил хийжээ. Үүний дүнд Монгол гарж буюу Монгол банхар нохой нь Төв азийн цээжинд тархсан, нохойн хамгийн эртний үүлдэр гэдгийг нотолж чадсан байна. Дэлхий дээр 500 орчим үүлдрийн ноход байдаг бөгөөд эртнийд тооцогдох ноход чононоос 40 мянган жилийн өмнө салаалж, өнөөгийн төрхөө олж эхэлсэн байдаг гэнэ. Харин гарж нохой нь чононоос 58 мянган жилийн өмнө салаалж үүссэн байдаг аж. Түүнчлэн Чингисийн байлдан дагуулалтанд банхар нохойн ул мөр хэрхэн үлдсэн талаар болон өдгөө гарал үүслийн талаар маргалддаг Түвд мастифийн талаар хятадын нохой үржүүлэгч нар болон Түвдийн уугуул иргэд нь “Чингис хааны байлдан дагуулалтаар ирсэн ноход” хэмээн үздэг талаар баримтат кинонд тусгаж өгчээ. Чингис хааны үед эзэнт гүрний цэрэг 30 мянга хүртэлх банхартай байсан бөгөөд Чингис хаан өөрийн гэсэн 100 банхартай байсныг дурджээ. Мөн Хубилай хааны байгуулсан Их Юань гүрний үед буюу 1275 онд дэлхийн алдарт аялагч Марко Поло “Даага шиг тийм том биетэй, арслан шиг хүчирхэг нохойг анх удаа энэ улсад үзлээ” гэж Монгол банхарын тухай гайхшран бичсэн нь эдүгээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь Монгол гарж нохой монгол түмний өөрийн нохой байсныг илтгэх бас нэгэн хүчин зүйл мөн юм. Ингээд эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан хийсэн “Монгол цус” баримтат киногоо нээж, Монгол түмний мэдлэгийг тэлэх, гарж нохойн талаар баримттай, эмх цэгцтэй мэдлэг өгөх оюуны бүтээл туурвисан баримтат киноны ерөнхий продюссер, МНСХ-ны Удирдах Зөвлөлийн дарга Ц.Лувсанбалдандаа баяр хүргээд, цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье. http://entertainment.time.mn/content/38489.shtml |
Archives
September 2016
Categories |