Өнгөрөгч амралтын өдрөөр Баяраа ахынд очин банхаруудыг нь үзлээ, их гоё өсөж бие нь задарсан харагдана лээ. Ялангуяа дөнгөж 1 нас хүрээд байгаа эр гөлөгөн банхар нь Монголд төрсөн гөлөг гэхэд үнэхээрийн сайн хэлбэр хийцтэй санагдсан шүү.
52 Comments
Дээх нь үеийн буюу социалист нийгмийн үед хийгдсэн монгол банхарын тухай баримтат киног та бүхэнд сонирхуулья. Сүүлийн үед манайхан монгол банхарын тал дээр санал их зөрөх болсон бөгөөд ийм нохойг жинхэнэ монгол банхар гэнэ гээд л хоорондоо мэтгэлцэх болжээ. Харин та бүхэн уг баримтат киног үзээд ер нь ямар нохойг манай малчид монгол нохой хэмээн тэжээж ирсэнийг харна байхаа гэж найдаж байна. Энэхүү бичлэгийг улсын архиваас бидэнд олж өгсөн Амараа найздаа их талархаж байгаа шүү. 1 сарын 23-нд болсон банхар нохой сонирхогчдын өвлийн анхны цугларалтан дээр Ховдын зодоонч банхар гэж алдаршсан Арслан хэмээх дуудлагатай цэвэр монгол банхарыг Хятадаас импортоор оруулж ирсэн, өнгөрсөн намар болсон нохдын үзэсгэлэнгийн 12–24 сартай эр түвд ангилалд түрүүлсэн мөн адил Арслан хэмээх дуудлагатай нохойтой үзэгчдийн хүсэлтээр зодолдуулсан юм. Ховд аймгаас гаралтай монгол банхар нь урд нь нэжгээд олон дундад азийн овчарка, кавказ овчарка зэрэг үүлдрийн нохдыг дийлсэн нэлээн туршлагатай нохой байв. Харин түвд банхар нь энэ жил 2 нас хүрч байгаа залуу нохой бөгөөд өмнө нь олон нохойтой хүч үзэж байгаагүй туршлагагүй нохой байлаа. Хүч тэнцүүхэн болсон уг тулаанд түвд банхар нь арай хүчээр илүү байж дийлсэн юмаа. За ингээд олон зүйлийг нуршилгүйгээр та бүхэнд сонирхогчийн камерээр бичсэн бичлэгийг сонирхуулья. |
Archives
September 2016
Categories |