Та бүхэн доорх бичлэгнээс түвд гарз гэдэг нохой ямархуу болохыг нь үзнэ үү. Хятадын нохой үржүүлэгч нар уг нохойг бусад үүлдрийн ноходтой үржилд оруулан үндсэн хэв шинжийг нь өөрчилөн, биеийн арьсыг их сул унжсан болгосон, нүдний зовхины арьс доош их унжин нүдний улаан нь ил харагдах болгосон нь уг нохойг нүдний өвчин амархан тусахад хүргэсэн, мөн мастиф үүлдрийн ноход шиг лагс том биетэй болгон хөдөлгөөнийг нь удаан болхидуу болгосон, мөн хошууны арьс суларч завж нь доошоогоо их унжуу хэлбэртэй болон өөрчлөгдсөн ажээ. Үргэлжлэл нь...
7 Comments
Монгол банхар гэгч нохойг авч үлдэх, үүлдрийн чанарыг нь сайжруулах зорилготойгоор анх 2002 оноос хойш энэ нохойг үржүүлж удмын санг цэврээр хөгжүүлж байгаа энэ үржлийн газрыг энэ удаад та бүхэнд танилцуулж байна. Албан ёсоор 2010 оны 09 сард Монголын Нохой Судлалын холбооны '' Хоточ '' үржлийн газрын эрхээ авч анхдагч үржлийн газруудын нэг болсон бөгөөд 2002 оноос хойш хүмүүсийн гар дээр 150 гаруй Монгол банхарыг өгч тэдгээрийн үр төл энэ үүлдрийн нохойн өсөлтөд тодорхой хувь нэмрээ оруулсан бөлгөө. Тус үржүүлгийн газартай холбогдохыг хүсвэл Angel Fish хэмээх нэртэй амьтны дэлгүүр буюу 9917-4393, 320510 гэсэн утсаар холбогдоно уу. Одоогоор үржилж идэвхитэй ашиглаж байгаа Хоточ үржлийн газрын цаашдын нохойн хэв шинжийг тодорхойлох Томоо дуудлагатай 3 настай эр нохой... Дараагийн зураг дээрх нохой бол одоо 2 нас гарантай Басар хэмээх дуудлагатай эр нохой байна. Доорх нохой бол Зүч гэсэн дуудлагатай 4 настай эр нохой юмаа. Энэ нохой нь одоогоор үржилд ороогүй байгаа 1 настай эр банхар байна. За энэ хар зүсмийн банхар бол Харцага хэмээх дуудлагатай эм нохой байна.
|
Archives
September 2016
Categories |