• НҮҮР
  • ЗУРГИЙН ЦОМОГ
    • Улаан халтар зүсмийн банхар
    • Улаан шар зүсмийн банхар
    • Цагаан зүсмийн банхар
    • Хар зүсмийн банхар
    • Уурлаж буй банхар
    • Өхөөрдөм хөөрхөн гөлөгнүүд
    • Хамгийн хамгийн
    • Зурсан зурагнууд
  • ИЛҮҮ ИЛҮҮ...
  • МОНГОЛД БАЙГАА БАНХАРУУД
  • МАНАЙ НОХОЙ
  • ДҮРС БИЧЛЭГ
  • ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
  • ЗАР МЭДЭЭЛЭЛ
  • ЗОЧНЫ ДЭВТЭР
  • ХОЛБОО БАРИХ
  • ЦАГАЛБАР

Монгол Улсын Аварга-2016 тун удахгүй...

9/2/2016

0 Comments

 
Picture
       Монголд анх удаа АВТОМАШИН-ы супер шагналтай үзэсгэлэн тэмцээн!

Монгол Улсын аварга шалгаруулах VII үзэсгэлэн тэмцээнд оролцсон бүх үүлдэрийн ноходын дундаас цор ганц шилдэгийн шилдэг нохойг шалгаруулж, эзний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн автомашинаар шагнаж урамшуулна. Түүнчлэн:
➡Шилдэг нохой хөтлөгчийг шалгаруулж өргөмжлөл цомоор шагнах

➡Хөгжөөнт уралдаан тэмцээн, азтаны сугалаа зохион байгуулж, цэвэр цусны кавказ овчарк, дундад азийн хоньч нохой, монгол банхар, анч тайга зэрэг нохойн гөлгийг өгөх болно! 🐶🐶🐶
Тэмцээний бүртгэл Монголын нохой судлалын холбооны байранд явагдсаар байна.
Холбогдох утас: 9983-3232, 8807-9909
0 Comments

УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭН-ний бүртгэл явагдаж байна

9/2/2016

0 Comments

 
Picture
Тэмцээний бүртгэл Монголын нохой судлалын холбооны байранд явагдсаар байгаа бөгөөд уугуул ноходоо олноор тэмцээнд орохыг хөхүүлэн дэмжих үүднээс бүртгэлийн хураамж болон удмын бичиг, чипийг 50 хувь хөнгөлсөн байгаа.
Тодруулбал:
МНСХ-ны гишүүнээр элсэхэд 15 мянга. 
Удмын бичиг гишүүддээ 10.000 гишүүн бус 20,000 
Микрочип 20,000 
Тэмцээний бүртгэлийн хураамж 20,000 болж хямдарсан байгаа шүү нөхөд өө! 
Бүртгэл 99833232. 88079909

0 Comments

Түвд Мастиф нохойн түүхээс...

9/15/2014

2 Comments

 
Picture
Гарз буюу түвд мастиф нь дэлхийн хамгийн эртний үүлдэр гэж тооцогддог ба ойролцоогоор 5000 жилийн туршид одоогийн хэлбэрээ алдаагүй гэж үздэг. Дэлхий нийтэд энэ үүлдрийн талаар харьцангуй бага мэдээлэлтэй байдаг. Харин түвд мастифийн Английн шугмын буюу Бар Хэвт түвд мастифийн тухай түүний үүсэл гарал, үүлдрийн онцлогийн талаар мэдээлэл нилээд тархсан байдаг бөгөөд зарим хүмүүс түвд мастиф гэхээр зөвхөн ОХУ болон түүнээс баруун тийш европын нутаг болон Америкт өргөн тархсан төрлөөр нь төсөөлдөг. Энэ төрлийг нь Английн түвд мастиф (Бар Хэвт) гэх ба дэлхий нийтэд нилээд танигдсан бас нилээд тархсан үүлдэр юм. Түвд мастифийн өөр нэгэн шугам болох их үслэг том биетэй улаан халтар зүстэй, нохой үржүүлэгчдийн хэлдгээр Арслан Хэвт нохойг Хятадын түвд мастиф буюу Гималайн уулын мастиф гэнэ. Яагаад түвд мастиф ийнхүү 2 өөр төрөл болсон түүхийг товч өгүүлье.


Picture
1820 онд Түвдээс Англид 4-р Георги хаанд түвд мастиф бэлгэнд ирснээр Английн түвд мастифийн түүх эхэлдэг. 1834 онд дахин 2 түвд мастиф ноход 4-р Ульямд бэлгэнд ирж байжээ. Ерөнхийдөө 19–р зууны дунд үеэс Англид нохой тэжээх, үржүүлэх үйл явц маш хурдтай хөгжиж эхэлсэн ба үүлдэр үүлдрээр дагнасан клубууд байгуулагдан үзэсгэлэн ихээр зохион байгуулагдах болж эхэлж байсэн энэ үед хожим 7-р Эдвард хаан болсон Уэльсийн Гүн нохой их сонирхох болж Түвдээс 2 нохой авчруулж байсны нэг нь ихэд нэрд гарч 1875 оны 12 сард Александрын ордонд үзүүлж байсан түүхтэй аж. Үүнээс хойш Түвдээс нэлээд нохой авч ирж байсан боловч нарийн энэ тухай мэдээлэл байдаггүй хэд хэдэн янзаар бичигдсэн байдаг. Зарим түвдээс авчирсан нохойг амьтны хүрээлэнд үзвэр болгон байлгаж ч байжээ. 20–р зууны эхээр нилээд нохой Англи руу түвдээс экспортлогдсон бөгөөд 1904-1905 онд Англиас Түвдэд ирсэн экспедицийнхний авчирсан нохойн дунд нэгэн нохой өмнө Англид аваачсан өмнөх бүх нохойноос илүү сайн байсан тухай мэдээ байдаг бөгөөд уг нохой 1906 онд болсон нэгэн том үзэсгэлэнд хамгийн шилдэг гадаадын буюу импортын нохойгоор шалгарч байжээ. 19–р зуунд Европ руу экспортлогдсон нохойнуудыг ихэвчлэн түвдийн баруун өмнөд хэсэг болон Непалаас аваачиж байсан ба тэр нутгийн нохойнууд цайвар зүстэй, үс багатай Бар Хэвт түвд мастиф байв. 1931 онд Англид анхны албан ёсны түвд мастифийн стандарт батлагдсан бөгөөд Америк Европ даяар элбэг өргөн тархсан үүлдэр нь энэ юм.


Read More
2 Comments

Монголд анх удаа Dog Expo-2014 болох гэж байна

5/28/2014

4 Comments

 
Picture
Монгол анх удаа бидний үнэнч анд нөхөр болох Нохой болон түүний хоол тэжээл, дагалдах хэрэгсэлийн худалдаа, мөн нохой үржүүлэгчид сонирхогчдыг хамарсан Нохойн Үзэсгэлэн Яармаг-2014 тун удахгүй 6 сарын 7-8-нд Мишээл Экспод зохиогдох гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8807-7031 утаснаас лавлана уу.

4 Comments

“Ирээдүйн аварга 2014” үзэсгэлэн

5/18/2014

7 Comments

 
7 Comments

“Ирээдүйн аварга 2014” үзэсгэлэн 5 сарын 17нд болноо

4/24/2014

2 Comments

 
Picture

Монгол банхарын гөлгөн нохдын “Ирээдүйн аварга 2014” тэмцээнийг Арслан клубээс анх удаа санаачлан, зохион байгуулах гэж байна. Монголын нүүдэлчин ардын уламжлалт их өв соёлын салшгүй хэсэг болсон Монгол банхар хэмээн нэрийддэг нохой маань сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг бататган, ирээдүйн аварга болох чанартай, чансаатай гөлгөн нохдыг тодруулах, Монгол банхар өсгөн үржүүлэгчиддээ урам зориг өгөх зорилгоор тэмцээнийг зохион байгуулж байгаа болно. Тэмцээн 2014 оны тавдугаар сарын 17-ны өдөр 12.00 цагаас Гүнтийн зусланд болох бөгөөд 3-6 сартай гөлгөн ноход оролцож, эр эм хоёр ангиллаар тус бүр эхний таван байрыг тодруулна.
Шагналын сан 2 сая төгрөг. Цом, медаль, өргөмжлөл, Дэлхийд алдартай“Royal canin” брендийн хоол, “Royal canin” брендийн цүнх, бэлтгэлийн хувцас, идүүр, хөтөлгөө, малгай зэрэг дурсгалын зүйлс, Монголын нохой судлалын холбооноос удмын бичиг, чип шивээс хийлгэх эрх, “Animals healthy” мал эмнэлэгт үйлчлүүлэх эрх зэргийг олгоно.

2 Comments

‎Банхар нэвтрүүлэг PPTV

3/7/2014

4 Comments

 
Банхар нэвтрүүлэг маань шинэчлэгдэн PPTV сувгаар Лхагва гариг бүрийн 21 цаг 30 минутаас та бүхэнд хүрч байхаар боллоо. 
4 Comments

ТҮВДИЙГ МОНГОЛЧУУД БИЙ БОЛГОСОН

2/17/2014

3 Comments

 
Picture
Түвд Мастиф үүлдэр хэмээн нэрлэгдсэн нохойг мөн сарлагийг Түвдөөс гаралтай гэж үздэг зарим нэг хүмүүст тэрхүү Түвд гэгч үндэстэнг хэн, хэзээ бий болгосон талаар түүхэн баримт дээр тулгуурлан судалсан судлаач. Х.Д.Ганхуягийн нийтлэлийг та бүхэнд хүргэе: Монгол хүнд Түвд гэвэл хамгийн түрүүнд улс биш, шашин санаанд нь орно байх. Чингэхдээ Далай лам, “гаднын” мэт манай шашин бууна байх. Харин Түвдийн түүхийг бол ор тас мэдэхгүй, сонирхохгүй. Харин лам нар бол Түвд лам нарын болон өөрсдөө зохиосон шашны түүхээс л мэднэ. Шинжлэх ухааны хувьд судалсан түүх гэж байвч дандаа гадаадынх. Тэгээд л монголчуудын хоншоор нь дутдаг юм. Асуудлыг монгол шинжлэх ухааны талаас аваад үзэж болох уу, мэдээж болно. Зүгээр л гаднын юмыг хуулаад, залхуураад, юу ч хийхгүй болохоор Монголын түүх бичигдэхгүй л дээ. Ингээд оролдоод үзье л дээ…


Read More
3 Comments

2014 ОНЫ ЭХНИЙ ЦУГЛАРАЛТ ТУН УДАХГҮЙ...

2/6/2014

3 Comments

 
Picture
Морин жилийн анхны нохой сонирхогч тэжээгч нарын маань цугларалт энэ удаад Түвд Мастиф үүлдрийн нохдын цугларалтаар эхлэх гэж байнаа. Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй дэлхийн нохой сонирхогчид энэхүү түвд мастиф хэмээн олон улсад нэрлэгдсэн үүлдрийн нохойг тэжээх, үржүүлэх нь маш хурдацтайгаар өргөн хүрээг хамрах болсон билээ. Энэ удаагийн цугларалт нь 2014 он гарснаас хойш болж буй Түвд Мастиф сонирхогчдын анхны цугларалт гэдгээрээ болон Монголын Нохой Судлалын Холбооны үзэсгэлэн тэмцээнээс хойш зохиогдож буй томоохон цугларалтуудын нэг гэдгээрээ өвөрмөц юм. Уг цугларалтад Монголын шилдэг эр, эм ноход болон тэдгээрийн төлүүд мөн импортоор орж ирсэн олон сайхан ноход эздийнхээ хамт ирэх болноо. Та бүхэн ч гэсэн өөрсдийн түвд мастиф үүлдрийн нохой, гөлөгнүүдийнхээ хамтаар хүрэлцэн ирж нэг өдрийг хобби нэгт нөхөдтэйгээ өнгөрүүлж, санал бодлоо солилцоно гэдэгт итгэлтэй байна. Цугларалтдаа идэвхитэй өргөнөөр оролцоно уу хэмээн хүсье манайхаан...

Зохион байгуулагч: 
-Монгол Гарж Нохой Холбоо 
-Монголын Нохой Судлалын Холбоо 
-Арслан Клуб 

Зохион байгуулагдах газар: Яармагийн Дэнж буюу хуучнаар Морин уралдааны барианы газар болно.
Зохион байгуулагдах хугацаа: 2 сарын 9-ний 10 цагаас эхэлнэ.



3 Comments

PPTV. "Банхар" нэвтрүүлэг 2014.01.08

1/28/2014

0 Comments

 
0 Comments
<<Previous

    Тавтай зочлоорой

    Манай "Хоточ-Банхар" блогт тавтай морилно уу! Хэрэгтэй мэдээ мэдээлэлээ авна гэж итгэж байна ... Санал сэтгэгдэлээ үлдээхээ мартуузай ... Баярлалаа
     
    Бидэнтэй холбогдохыг хүсвэл: mglbanhaar (эт)yahoo (цэг)com хаягаар хандана уу.


    Online Clock Desktop Weather

    free counters
    Bets son casino review

    MusicPlaylist
    Music Playlist at MixPod.com

    Archives

    September 2016
    September 2014
    May 2014
    April 2014
    March 2014
    February 2014
    January 2014
    December 2013
    November 2013
    September 2013
    April 2013
    March 2013
    February 2013
    January 2013
    December 2012
    November 2012
    August 2012
    May 2012
    January 2012
    December 2011
    November 2011
    October 2011
    September 2011
    August 2011
    July 2011
    May 2011
    April 2011
    March 2011
    February 2011
    January 2011
    December 2010
    November 2010
    October 2010
    September 2010
    August 2010
    July 2010
    May 2010
    April 2010
    March 2010
    February 2010
    January 2010
    December 2009
    November 2009

    Categories

    All

Powered by Create your own unique website with customizable templates.