Кюүшюүгийн их сургуулийн эрдэмтэд лабрадор үүлдрийн найман настай нохойд таван төрлийн сандал болон өвчтэй хүний амьсгалыг үнэртүүлжээ. Тэдгээр сандлын дөрөв нь эрүүл, нэг нь хавдартай өвчтөний суусан сандал байж.
Нохой хавдартай хүнийг ялгаж чаджээ. Энэ байтугай оношлогоогоор тодорхойлоход бэрх бүдүүн гэдэсний хавдрын эхэн үеийг мөн амжилттай илрүүлжээ.
Тус сургуулийн доктор Хидето Сонода “Хавдрын өвөрмөц үнэр байдаг. Гэвч химийн ямар нэгдлээс бүрддэгийг нь хэн ч мэдэхгүй. Нохой л энэ асуултын хариултыг мэдэж байна” гэжээ.
Энэхүү судалгааны зорилго хорт хавдрын химийн нэгдлийг тодорхойлох, дараа нь нохойн хамрыг орлох цахилгаан мэдрэгч бүтээх зорилготой аж.