Банхарын гөлөгнүүд зарна 01/25/2012
1 сартай бор хоолонд орсон банхарын гөлөгнүүд зарна. Одоо эцэг эхтэйгээ цуг байгаа үнэ: 350 мянга Утас:99671358
Энэ удаад та бүхэндээ цэвэр цусны түвд мастиф үүлдрийн нохойг үржүүлэхийг зорьж байгаа Ууганаа хэмээх залуутай хийсэн ярилцлагыг хүргэе. Ууганаа маань Хятад улсад суралцдаг бөгөөд өвлийн амралтаараа ирээд байх үеэр нь уулзаж ярилцсан юмаа. -Ууганаа хэзээнээс ер нь нохой тэжээж сонирхох боловоо? Арван жилийн сургуульд сурч байх үеэс л хүний эрхэм үнэнч анд болж ирсэн нохой хэмээх амьтныг сонирхох улмаар тэжээх болсон. Анх герман овчарка үүлдрийн гөлөг тэжээж эхэлсэн дээ. Одоо бол дан цэвэр цусны түвд мастиф үүлдрийн нохдыг л дагнан тэжээж байгаа. -Түвд мастиф үүлдрийн нохойг чухам яагаад сонгон тэжээх болов? Уг үүлдрийн нохой нь маш эртний түүхтэй, ямар нэг нэгэн сэлэкцийн аргаар гаргаж аваагүй, яг байгалиараа байгаа, аливаа байгалийн шалгаралд тэсч үлдэх өндөр чадвартай, тухайн нөхцөл байдалдаа амархан дасан зохицдог Төв Азийн унаган нохой гэдэг нь миний сонирхлыг ихэд татсан юм. Нөгөөтэйгүүр түвд банхарын харектар нь их онцгой, харуул хамгаалалт болон хоточ чиглэлийн, бие махбодийн хувьд эрүүл чийрэг, хүчирхэг нохой бөгөөд ямар нэгэн командыг сурахдаа удаан боловчиг нэг сурсан командаа огт мартдаггүй ой тогтоолт нэн сайн, эзэндээ туйлын үнэнч зэрэг шинжээрээ бусад үүлдрийн нохдоос давуу гэж боддог. ТҮВД, МОНГОЛ БАНХАР - НЭГ Л ҮҮЛДРИЙН НОХОД 01/12/2012
Нэг сая таван зуун мянган долларын үнэ хүрсэн улаан түвд нохойн зураг интернетээр мөн ч их дуулиан тарив даа. Гэтэл бүр түүнээс ч үнэтэй нь байна. 2010 оны 12-р сард Хятадын Далян хотын иргэн хоёр сая таван зуун мянган доллараар ойндоо хүрч буй гөлгөн банхар авсан бол, 2011 оны хавар дун цагаан зүсмийн нохой Ордос руу 35 сая юаниар зарагджээ. Долоон тэрбум төгрөг гэсэн үг шүү дээ! Хубилай хааны албанаа зүтгэж явсан итали эр, баримтат уран зохиолын нэгэн хосгүй өвийг туурвигч Марко Поло түвд нохойн тухай мэдээг анх Европд цацсан бөгөөд түүний номд илжгэн чинээ биетэй тэдгээр ноход уулын зэрлэг сарлагийг ч ноцон барьдаг тухай өгүүлжээ. Монгол хэлнээ 1987 онд “Орчлонгийн элдэв сонин” нэрээр орчуулагдан гарсан уг номын 116-р бүлэгт харин том биетэй, догшин зэрлэг сарлагийг дийлдэг тухайг нь орхигдуулсан байна лээ (Англиар: “They have mastiffs as big as donkeys, very good at pulling down game, including wild cattle, which are plentiful there and of great size and ferocity” гэж бий). Хималайд өнөө хэр зэрлэг сарлаг элбэг, түвд малчдын ярихаар бол, дан ганц хар зүстэй байдаг, гэрийн сарлаг дотор орчихсон явахдаа өндрөөшөө ч, уртаашаа ч тохой илүү ялгарч харагддаг гэнэ. Лхас дахь Түвдийн мүзейд буй чихмэл нь алдалсан гар шиг сүрлэг эвэртэй, нохой барина гэхээр санаанд багтамгүй том амьтан байна лээ. Марко Пологийн номд ч ид шидэт үлгэрт л гардаг, үнэмшмээргүй хачин амьтад бишгүй дурдагддаг тул барууныхан ер бусын нохойн тухай хэсгийг нь ойшоосонгүй. Харин британичууд Түвдэд нэвтэрсний дараа л Английн хааны гэр бүлд хоёр түвд нохой бэлгэнд ирснээр лордууд энэ бахим чийрэг нохдыг сонирхож эхэлжээ. Англид мастиф хэмээх том биет нохой байдаг тул Азиас ирсэн банхаруудыг шууд л түвд мастиф гээд нэрлэчихэж. Үнэндээ гагц Түвдэд л байдаг үүлдэр ч биш шүү дээ. Бүр 1890-ээд онд Берлинд эл нохойг үржүүлж, 1906 онд Лондонд түвд нохойн үзэсгэлэн худалдаа зохиогдож байснаас үзэхүл, азийн банхарууд Европыг байлдан дагуулах дөхжээ. Гэвч дэлхийн дайнууд дэгдэж, дараа нь Төв Азийг коммунистууд хаалттай бүс нутаг болгосноор эдгээр ноход баруунд танигдахад садаа учирсан юм. 1950-иад онд АНУ-ын ерөнхийлөгч Айзэнхауэр түвд банхартайгаа бахархан зарлаж байсан ч 1980-аад он хүртэл зөвхөн мэргэжилтнүүд л мэддэг үүлдэр байв. Дэлхийд алдартай Вэстминстрийн клуб “түвд мастиф” гэсэн ангиллаар албан ёсны анхны шалгаруулалтаа ердөө 2008 онд л явуулсан гээд бодохгүй юу? 25 Comments Түвд банхарын эр гөлөгнүүд зарна 12/28/2011
1 сартай бор хоолонд орсон цэвэр цусны түвд банхарын эр гөлөгнүүд зарна. Эцэг нь 2010 оны Бүх Үүлдрийн Нохдын Анхдугаар үзэсгэлэнд ангилалдаа түрүүлж байсан бөгөөд 3 настай, эх нь Хятад улсаас импортоор оруулж ирсэн одоо 2 настай ноход юмаа. Утас:9194-9999 Эх нь одоо 2 настай бөгөөд 2010 оны Бүх Үүлдрийн Нохдын Анхдугаар Үзэсгэлэнд ангилалдаа дэд аварга болж байсан юм. Утас:9194-9999
Банхаар-2 12/22/2011
"Хас" нохой үржүүлгийн газрыг танилцуулья... 12/04/2011
Уг нохой үржүүлгийн газар нь 2008 оны Немц овчарка үүлдрийн 18 сараас дээших насны эм нохойн ангилалд түрүүлсэн Монгол улсын аварга Анар, 2008 оны Түвд Мастиф үүлдрийн 18 сараас дээших насны эр нохойн ангилалын Монгол улсын аварга Гарьд, 2009 оны Бүх Үүлдрийн нохдын анхдугаар үзэсгэлэнгийн 12 сараас дээших насны эр Түвд Мастиф үүлдрийн нохдын ангилалд түрүүлсэн Бүргэд зэрэг цэвэр цусны үүлдрийн олон сайн ноходтой юмаа. Хас нохой үржүүлгийн газар нь Монголын Нохой Судлалын Холбооны албан ёсны бүртгэлтэй нохой үржүүлгийн газруудын нэг бөгөөд эрхэм таньд Түвд Мастиф болон Немц овчарка үүлдрийн туулга, вакцинд хамрагдсан цэвэр цусны гөлөгнүүдийг санал болгодгоороо онцлогтой юм. Тус үржүүлгийн газартай 9913-6094 гэсэн утсаар холбогдоорой. Ингээд та бүхэндээ тус нохой үржүүлгийн газрын түвд мастиф үүлдрийн нохдыг танилцуулья. Доорх зураган дээр 2008 оны Түвд Мастиф үүлдрийн 18 сараас дээших насны эр нохойн ангилалд түрүүлсэн Монгол улсын аварга Гарьд хэмээх дуудлагатай, 4 настай нохой байна. Энэхүү эр түвд мастиф нь 3 настай, дуудлага Бүргэд хэмээх нохой бөгөөд биеийн хөгжил их сайн, 2009 оны Бүх Үүлдрийн нохдын анхдугаар үзэсгэлэнгийн 12 сараас дээших насны эр Түвд Мастиф үүлдрийн нохдын ангилалд түрүүлж байсан юм.
Малчин монголчууд арав орчим мянган жилийн ємнєєс нохойг гэршvvлж, хотоо мануулж, ан гєрєєнд сургаж, ан ав хийхдээ найдвартай туслагч болгож ирсэн ажээ. Монгол банхар том биетэй, номхон дєлгєєн зантай, тєв Азийн хатуу ширvvн уур амьсгалд сайн дасч зохицсон, ноолуур ихтэй, урт сэгсгэр vстэй, урт сvvлтэй, голцуу хар, євчvv цагаан хар, шар халтар зvстэй байдаг. Монгол нохой ихэвчлэн банхар, арслан, хойлог, барс зэрэг нэртэй, єєр нэр ч бий. Малчин монголчуудын амьдралыг нохойгvйгээр тєсєєлєх аргагvй. Малын заналт дайсан чоно ихтэй газар хоточ сайн нохойгvйгээр мал сvргээ маллах аргагvй юм. Хоточ нохой шєнє цурам хийлгvй хотоо манаж, чоно, ирвэс зэрэг араатан амьтан юм уу хулгайч хот руу гэтэж мяраахад соргог мэдэрч хуцаж эзэндээ чимээ єгдєг. Шєнєжин хотоо манаж хоноод єглєє хонь мал бэлчихэд єдєржин дагаж хариулдаг нохой ч байдаг. Банхаар... 11/23/2011
Сүүлийн үеийн монгол банхарууд нэг иймэрхүү л байна та бүхэн дор бүрнээ шинжицгээнэ бизээ...
Хоточ Банхар 11/18/2011
Гөлөгнүүдээ гэж... 11/18/2011
| Тавтай зочлооройМанай "Хоточ-Банхар" блогт тавтай морилно уу! Хэрэгтэй мэдээ мэдээлэлээ авна гэж итгэж байна ... Санал сэтгэгдэлээ үлдээхээ мартуузай ... Баярлалаа Чат-ТҮЦ ...ArchivesJanuary 2012 Categories |