Тэдгээрээс зарим онцгой заалтуудыг тоймлоё. Эх нь http://www.tibetanmastiffinfo.com/tmbrn/Ethics-Tibetan-Mastiff-Info.shtmlхэмээх линк дээр бий. Монгол нохой өсгөгчдөд бас санаа авууштай юм уу гэсэндээ энэхүү мэдээллийг оруулллаа...
БАРИМТЛАХ ЗАРЧИМ:
-Би үүлдрийн цэвэр байдлыг эрхэмлэж, аливаа цус холилдсон эрлийзжүүлгийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй.
-Үүлдрийг сайжруулахад хувь нэмрээ оруулах чадвартай нохдыг л үржилд ашиглана. Зан араншин, бие махбодын согогтой нохой үржилд оруулахаас татгалзана.
-Гөлөг буюу нохойг арилжааны зорилгоор гар дамжуулж, бөөндөж, дамлан худалдахгүй. -Ямар ч насны нохойг найдвартай тэжээж авч явах чадвартай хүнд бэлэглэхээс бусад тохиолдолд гаржаар хандив өргөж, сугалаа мөрийнд тавихгүй.
-Биеийн хувьд төдийгүй сэтгэлзүйн хувьд өсч торниогүй байдаг тул хоёр нас хүрээгүй эр эм аль ч нохойг нийлүүлэгт оруулахгүй. Үр төл нь чанар муутай гардагийг мэдэх нохдыг хэзээ ч үржилд давтан ашиглахгүй.
-Гөлгийг найман долоо хоногтой болохоос өмнө зарахгүй. Шинэ эзэнд нь шилжүүлэхдээ зан ааш, эрүүл мэндийн талаархи өчүүхэн төдий мэдээллийг ч нуун дарагдуулахгүй.