Хоточ банхар гэрийн гадаа өвөл зунгүй уяатай уяагүй байж л байна. Уяатай ч гэж дээ уяагүй байх нь их. Боохой ойртвол хуцаж чимээлнэ. Зочин ирвэл хоргоож угтана. Зарим сургасан ухаантай нэг нь хонь дагана, ан хийлцэнэ. Угаадсаар хооллоно. Ульбал зодуулна. Эрхэлбэл өшиглүүлнө. Гэлээ ч нохой эзэндээ гомдохгүй. Гадагш гарахад нь даган шогшино. Жов муу банхар гэсэн үгээр мялаалгаад урам хугаран эсгий гэрийн зүг гэлдэрнэ. “Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй”, “Хүүхэд нохойн доог” гэсэн үгнүүдэд монгол хүний нохойд хандах хандлага сайтар илэрчээ. Нохойг хамт тоглох андаа гэж үзэн, эрхэлж наадуулдаг нь хүүхэд болохоор хүүхэд, нохой гэсэн холбоос үг үүссэн юм болов уу. Ер нь монгол банхар хүүхэд зуудаггүй, тэдэнд их дөлгөөн ханддаг нь хүүхэд нохой хоёрын ийм нэг гүн нарийн холбоотой хамаатай байхыг үгүйсгэх аргагүй.
Монгол хүн ер нь амьтныг уяж гинжлэх, хаших дургүй. Үхэр нь дуртай ууландаа очиж идээшлээд оройн нар хүүшлэхэд тааваараа цувсаар хүрээд ирнэ. Адуу, хонь, ямаа ч мөн л адил. Адуу харин ууландаа хоночихдог адтай мал бололтой юм билээ. Ийнхүү Монголын тал нутгаар эзэнгүй чөлөөтэй хөлхөлдсөн тэжээвэр амьтан олон. Энэ эмьтдын нэг нь хоточ банхар. Монгол хүний нохойтой харьцах ахуйн талаар хүүрнэе.
Хоточ банхар гэрийн гадаа өвөл зунгүй уяатай уяагүй байж л байна. Уяатай ч гэж дээ уяагүй байх нь их. Боохой ойртвол хуцаж чимээлнэ. Зочин ирвэл хоргоож угтана. Зарим сургасан ухаантай нэг нь хонь дагана, ан хийлцэнэ. Угаадсаар хооллоно. Ульбал зодуулна. Эрхэлбэл өшиглүүлнө. Гэлээ ч нохой эзэндээ гомдохгүй. Гадагш гарахад нь даган шогшино. Жов муу банхар гэсэн үгээр мялаалгаад урам хугаран эсгий гэрийн зүг гэлдэрнэ. “Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй”, “Хүүхэд нохойн доог” гэсэн үгнүүдэд монгол хүний нохойд хандах хандлага сайтар илэрчээ. Нохойг хамт тоглох андаа гэж үзэн, эрхэлж наадуулдаг нь хүүхэд болохоор хүүхэд, нохой гэсэн холбоос үг үүссэн юм болов уу. Ер нь монгол банхар хүүхэд зуудаггүй, тэдэнд их дөлгөөн ханддаг нь хүүхэд нохой хоёрын ийм нэг гүн нарийн холбоотой хамаатай байхыг үгүйсгэх аргагүй.
6 Comments
Нэгдүгээр хэсэг Хоёр дугаар хэсэг Гуравдугаар хэсэг |
Archives
September 2016
Categories |