Энэ удаагийн өвлийн анхны цугларалтанд нохой соинрхогч хүмүүс маань их идэвхитэй оролцсон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
29 Comments
Банхар сонирхогчдын өвлийн анхны цугларалт 1 дүгээр сарын 23-ны 12 цагаас Зуун Модны зуслангийн задгай талбайд болноо. Уг цугларалтад та бүхэн түвд болон монгол нохойгоо хошуувч, хөтөлгөөтэй авчирахад л хангалттай. Амралтынхаа нэгэн өдрийг цэвэр агаарт гаран, хотод байгаа банхар нохдыг үзээрэй гэж нийт нохой сонирхогчиддоо уриалья.
Миний бие тун саяхан Төв аймгийн нэгэн суманд очоод ирлээ. Өвлийн тэсгэм хүйтэнд задгай газар аргал дээр тэрийн хэвтсэн 10 гаран хоногтой нялх гөлгийг хараад нүдэндээ ч итгэлгүй энэ нийтлэлийг бичлээ... Өмнө нь монгол нохойноос өөр үүлдрийн нохой хүйтэнд гөлөглүүлээд харамсалтайгаар төл алдаж байсан түүх билээ. Гэтэл энэ Монгол нохой гэдэг байгалийн шалгарлаар Идэр есийн хүйтэн тачигнаж гадаа 30-40 градусын хүйтэнд гөлөглөсөнч 6 гөлөг төрсөнөөс 3 нь амьд үлдсэн байлаа. Амьд үлдсэн гөлөгнүүдийн тарга тэвээр маш сайн байгаагаас гадна эрүүл чийрэг хүйтэнд ажирсан шинжгүй тэрийн хэвтэж байлаа. Миний хувьд Түвд банхар, Монгол банхар энэ нь анхдагч энэ нь эрлийз гэх мэт эцэс төгсгөлгүй маргаанаас зайлсхийж Монгол нутагт гөлөглөсөн Монгол оронд маань байгаа нохой учраас Монголын нохой гэдэг л утгаар нь тайлбарлахийг хичээж байна. Магадгүй энэ нохойг сайн судалсан хүмүүст миний энэ харсан нохой гадаад үзэмж үүлдрийн хэв шинжийг хадгалаагүй байж болох ч гэсэн Монгол нутагт ийм их тэсвэр хатуужил оршин байгаа талаас нь сонирхуулахыг зорьсон юм шүү. Ойр орчимын саахалт айлуудын нохойн талаар асууж сураглахад тэр хавьд нь энэ нохойноос өөр эм нохой байхгүй бөгөөд орооны үеээр 10 гаран эр нохой үр төлөө үлдээх байгалийн хатуу шүүлтүүрээр шүүгдэх хүчтэй өрсөлдөж байсан талаар айлынх нь хүмүүс дургуйхан ярилцаж байсан юм. Баахан нохой шавуулаад манай энэ нохой намар болхоор их хэцүү гэлцэнэ. Энэ дундаас л хамгийн хүчтэй хамгийн эрүүл чийрэг амьдрах чадвартай эр нохой үр төлөө үлдээсэн болох нь энэ гөлөгнүүдийг хархад л андашгүй байлаа. Магадгүй байгаль өөрөө энэ нохойг сайжруулж байгаа нь энэ бизээ. Тэр айлын өвөлжөөний хувьд уулын аманд баруун хойноосоо их жавар хургадаг их хүйтэн өвөлжөө байсан. Өвлийн хувцастай бид машинаас буухад гадаа тэсхийн аргагүй хүйтэн байлаа. Төрсөн нөхцөлыг нь сонирхвол задгай салхитай газар ямар нэгэн хэвтэр үүр савгүйгээр овоолсон аргал хонхойлон төрсөн байлаа. Монгол нохой гэж... Нийтэлсэн.Chuluu.eegii
Цэвэр цусны түвд мастиф үүлдрийн гөлөгнүүд зарна. Эцэг нь 2010 оны нохдын үзэсгэлэнгийн түвд банхар ангилалд түрүүлсэн Хятад улсаас импортоор оруулж ирсэн Баавгай хэмээх дуудлагатай 2 настай залуу нохой, эх нь мөн урдаас импортоор орж ирсэн Бороо хэмээх дуудлагатай 4 настай эм нохой юмаа. Одоо гөлөгнүүд нь 1 сар гарантай болж байгаа. Утас:9918-2927 9973-0275
Монголын нүүдэлчид эрт дээр үеэс нохойг хүний дотны туслагч, үнэнч нөхөр гэж хүндэтгэн тэжээж, ан хийлгэх, мал хариулах, эд зүйл хамгаалуулах зэрэг ажилд өргөн ашиглаж ирсэн уламжлалтай билээ. Эрдэмтэн А.Осорын тодорхойлсноор монгол нохой малчин, анчны хөдөлмөрийн бүтээмжийг 3–4 дахин дээшлүүлэн ажлын цаг хүчийг хэмнэх, чоно мэтийн хээрийн араатнаас мал сүргийг хамгаалах, гадаад дотоодын чухал хэрэгцээт түүхий эд арьс, ноолуурын эх үүсвэр болох зэрэг аж ахуйн эдийн засгийн олон талын ач холбогдолтой гэрийн тэжээвэр амьтан ажээ. 1950-1960-аад оноос монгол нохойн хэвийн өсөлтийг харгалзахгүйгээр хүн, малын өвчин тараагч гэсэн хаяг зүүж, олноор нь алж устгасан нь цэвэр монгол үүлдрийн нохойн тоог эрс цөөрүүлсэн юм. 1920-иод оны үед монгол хоточ нохой 200-300 мянга байснаа 10-20 мянга болтлоо цөөрчээ. Нохой бол хүн гаршуулан гэршүүлсэн анхны амьтан. Манай орны түүхийн чулуун зэвсгийн үед холбогдох олон агуй хаданд нохой дагуулсан анчин хүнийг аргал, янгир, үхрийн зүг харуулан зурсан сүг зураг ихээхэн тохиолддог ба энэ нь байгалийн бэлэн агуйгаар гэр орноо хийж байсан эртний хүмүүст нохой аль дээр үеэс дасч ойр дотно болсныг гэрчилдэг. Нохойн өвөг бол чоно билээ. Эрдэм шинжилгээний ахмад ажилтан О.Намнандорж “урьд нохойн өвөг болох хар чоно манай оронд амьдарч байжээ” гэж мэдээллэсэн байдаг. Эрдэмтэн А.Осорын тодорхойлсноор монгол нохой нь Энэтхэгийн хар чононоос гаралтай “гарз” нохойн төрөл, Монгол нутагт 12-15 мянган жилийн өмнөөс гэршүүлж эхэлжээ. Оросын эрдэмтэн И.Акимушкин (1984 онд) “том биетэй, сахлаг үстэй, хар зүстэй нохой нь Түвдээс гаралтай юм. Түүний нэг салбар төрөл нь монгол нохой мөн” гэж тодорхойлсон байдаг. Монгол нохой бол бие даасан үүлдрийн нохой бөгөөд одоогийн байдлаар цэвэр монгол үүлдрийн нохой Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад цөөн тоотой байгаа ажээ. Монгол нохой нь тус орны байгаль, цаг уурын эрс тэрс байдал, нүүдэлч түмний амьдрал ахуй, зан заншлын өвөрмөц уламжлал, нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд урт удаан хугацаанд шилэн сонгогдож галбир хийц, бие цогцос, ааш араншингийн хувьд удамшлын онцгой шинжийг хадгалсан нохойн бие даасан үүлдэр болжээ. Монгол нохой нь цээж өндөр, шилбэ богино, сэрвээ бадриун том, унжмал далбагар чихтэй, зуйвандуу хар нүдтэй, сахлаг урт үстэй, ноолуур ихтэй, толгой том, гавал өргөн, магнай хавтгай, хошуу банхгар өргөн, сайран хамар нь хар, үргэлж чийгтэй явдаг, нуруу уртавтар, хондлой харцага шулуун, сүүл хэвлийдээ унжмал, хонхорцог ихтэй, ихэнх тохиолдолд сүүлээ өргөж явдаг зэрэг галбир хийцийн онцлогтой амьтан болно. Монгол нохойн хөлийн тавилт шулуун, завьж бага зэрэг унжсан, харц дөлгөөн, ясжилт сайтай, булчин сайн хөгжсөн, хүч тэнхээ ихтэй, арьс зузаан нягт, уян хатан чанартай, хүзүү богино бүдүүн, дээд мэдрэлийн системийн хөөрөл, саатлын процесс тэнцүү хөгжсөн, зориг тэсвэр сайтай, тэжээл арчилгаа төдийлөн шаарддаггүй, хашаа хот хороогоо харж хамгаалах чадвар илүү сайн хөгжсөн байдаг. Монгол нохой нь баргил бүдүүн, өтгөн дуутай, дунджаар 10-18 жил насална. Монгол нохойн үндсэн зүс нь улаан халтар, зүрх цагаан хар болно. Нохойн хоол тэжээл: Монгол банхар нохой дунджаар 30-35 кг жинтэй хоногт 1700 ккал бүхий 4 литр хоол өгөхөд бие мах бодын физиологийн хэрэгцээг бүрэн хангана. Харин гөлгөн нохойг өдөрт 6 удаа бага багаар цадтал нь хооллуулна. Шар, бор будаа, шөл, мах, дотор эрхтэн, сүү цийдмээр хооллож ундаалдаг уламжлалтай. Нохойд давс өгвөл хамуурдаг гэж буруу ойлгох явдал бий. Давсгүй хоол өгсөн нохой шүд муутай, давжаа, сульдаатай нохой болно. Нохой нас хүйс биеийн жингээс хамаарч өдөр 10-25 гр давс хэрэглэх ёстой гэж судлаачид тогтоосон байдаг. Монгол нохойг сургах үндсэн зарчим, арга: Нохой сургах асуудал бол маш нарийн ажил. Эзэн хүний уйгагүй хөдөлмөр, эв дүй зэргээс ихээхэн хамаарна. Нохой сургахдаа энгийнээс нарийн, хөнгөнөөс хүнд рүү шилжүүлэх аргачиллаар сургах зарчимтай. Нохойг сургах аргын хувьд албадах, урамшуулах, дууриалгах, дагуулах, түлхэх, шахах, өлсгөж хашраах зэрэг амьтан сургахад хэргэлдэг аргыг ашиглана. Нохой “туу”, “хэвт”, “ бос” гэх мэт богино үгтэй команд сайн тогтоодог. Туршлагтай нохойтой цуг дагуулж ан авд сургадаг. Мал хариулахдаа дагуулан явж, дуурайлгах арга хэрэглэж хоньч нохой болгоно. Нохой сургахдаа түүний тайван байдлыг нь алдагдуулах, уурлуулах, цочоохоос сэргийлж, сайн арчилж тэжээж энэрэнгүй зөөлөн сэтгэлээр хандаж, өөртөө итгүүлэх хэрэгтэй. Дараа нь яарахгүй, уйгагүй, тайван, зөөлөн аргаар сургаж эхлэнэ. Сурсан зүйлийг нь үе үе бататгах, шинээр юм сурвал урамшуулах зэргээр байнгын дасгал сургалт хийж байвал үр дүнтэй. Харуул манааны албанд 3-4 сар, эрлийн албанд 10 сар сургадаг гэж судлаач А.Осор тогтоосноос үзэхэд эзэн хүнээс ихээхэн тэвчээр, уйгагүй хөдөлмөр ордогийг харуулж байна. Нохойг өвчин эмгэгээс хамгаалах:Нохой бусад амьтны адил өвдөж шаналдаг амьтан. Нохойны галзуу, сүрьеэ, элэгний бэтэг, цагаан хорхойн өвчин зэрэг нь хүнд халдварладаг. Иймээс нохойн эрүүл мэндэд анхаарах нь эзэн хүн өөрийгөө болон мал сүргээ нохойгоор дамжин халдварладаг өвчнөөс сэргийлэх үндэс болно. Жилд хоёр удаа цагаан хорохойн туулга уулгаж, нэг удаа галзуу, гудрага, зэрэг өвчнөөс сэргийлэх вакцин тариулж байх хэрэгтэй. Харин гөлөгөнд 45-50 хоногтой үед нь анхны вакцин хийдэг. |
Archives
September 2016
Categories |