Монгол банхарын гөлгөн нохдын “Ирээдүйн аварга 2014” тэмцээнийг Арслан клубээс анх удаа санаачлан, зохион байгуулах гэж байна. Монголын нүүдэлчин ардын уламжлалт их өв соёлын салшгүй хэсэг болсон Монгол банхар хэмээн нэрийддэг нохой маань сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг бататган, ирээдүйн аварга болох чанартай, чансаатай гөлгөн нохдыг тодруулах, Монгол банхар өсгөн үржүүлэгчиддээ урам зориг өгөх зорилгоор тэмцээнийг зохион байгуулж байгаа болно. Тэмцээн 2014 оны тавдугаар сарын 17-ны өдөр 12.00 цагаас Гүнтийн зусланд болох бөгөөд 3-6 сартай гөлгөн ноход оролцож, эр эм хоёр ангиллаар тус бүр эхний таван байрыг тодруулна.
2 Comments
|
Archives
September 2016
Categories |