За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн хэлэлцүүлэгээ бидний мэдэх монгол банхарын стандарт буюу гол шинжүүд нь ямар байх ёстой вэ, ямар нохойг жинхэнэ монгол банхар гэх вэ гэдэг талаар явуулахыг зорилоо. Сүүлийн үед хүмүүс дөрвөн нүдтэй сэгсгэрдүү үстэй нохойг хөдөөнөөс оруулж ирээд л энэ цэвэр монгол банхар, энэ цэвэр банхарын гөлөг байна гэх болжээ. Зарим нь түвд мастифаас үүсэлтэй нохойг бид банхар хэмээн нэрийддэг болохоос биш уг нохой нь монголынх биш гэцгээнэ. Түүнчлэн эртний нүүдлийн соёл иргэншилтэй бидний түүхэнд банхар нохойны тухай тодорхой үлдээсэн зураг, гар бичмэл, баримт төдийлөн байдаггүй аж. Одоогоор Оросууд монгол овчарка гэсэн нэр томьёо гаргаад монгол овчарканы стандарт ийм ийм байна, ийм ийм шинжийг бүрдүүлсэн нохойг монгол овчарка гэнэ гээд тодорхойлсон байгаа. Бид Орос ах нарын гаргасан тэрхүү стандартыг нь дагах уу эсвэл монголчууд бид өөрийн гэсэн энэхүү банхар нохойныхоо стандартыг өөрсдөө тогтоох уу....
80 Comments
Монголчууд бид нохойг үнэнч дотны нөхрөө гэдэг. Зовлон жаргалын аль алинд ч дэргэд минь байдаг жинхэнэ монгол нохой сүүлийн үед устаж үгүй болж байна гэж хэн хүнгүй л ам амандаа ярьж байна. Гэтэл үүнийг хамгаалах талаар хэн ч ярихгүй байгаа нь хачирхалтай. Хэдхэн хоногийн өмнө монгол нохойг 30 жил судалж байгаа Ш.Чулуунбаатар гэдэг хүнтэй танилцаж тэрээр намайг гэртээ урилаа. Дэнжийн 1000 -д байдаг гэрт нь очихдоо хашаагаараа дүүрэн монгол нохойтой байх гэж төсөөлж байлаа гэтэл хашаанд нь ганцхан хар нохой уяатай байх юм. “-Танай энэ нохой банхар мөн үү?” гэвэл Ш.Чулуунбаатар “-Бишээ, Австралийн хонич нохой байгаа юм. Банхар чинь хашааны нохой биш ш дээ. Тэгээд ч энэ хотын утаа банхарын уушгийг байхгүй болгоно” гэлээ. Ингээд гэрт орж Ш.Чулуунбаатар гуай надад “Монгол нохой” гэсэн номын эхээ дэлгэн үзүүлэв.
Түүний энэ номонд монгол нохойн 50-100 сая жилийн өмнөх гарал үүслээс нь эхлээд одоогийн бидний мэдэх банхар хүртлэх түүхийг анатоми физологи болон шинжлэх ухааны үүднээс нь судалсан маш сонирхолтой судалгаанууд багтжээ. Ш.Чулуунбаатар гуай “-Ах нь тэтгэвэрийнх болохоор хөрөнгө мөнгөгүйдээд энэ номыг хэвлүүлж чадахгүй л байна. Уг нь энэ номоо хэвлүүлчихвэл гадаад дотоодын судлаачдад их л хэрэгтэй эд дээ” гэлээ. Ингээд та бүхэндээ Чулаанбаатар гуайтай хийсэн ярилцлагыг хүргэе. |
Archives
September 2016
Categories |