Энэ удаад Европын Чех, Польш, Швед, Финлянд, Эстони зэрэг орнуудад байгаа түвд мастифуудын зургийг танилцуулья. Та бүхэн Хятадын түвд мастиф үржүүлгийн газруудын нохдоос арай өөр байгааг ажиглана уу.
12 Comments
Говь-Алтайгаас авчирсан цэвэр цусны 1 нас 3 сартай хоёр эр монгол банхарыг зарна.Үнэ: хосоороо 1 саяас Утас:99807270 Та бүхэнд Цагаан Соёо хэмээх үржлийн газрын банхаруудыг танилцуулья. Уг үржлийн газар нь банхар үржүүлэхээс гадна Дундад Азийн овчарка үүлдрийн нохдыг үржүүлдэг. Дуудлага-Халтар Дуудлага-Харлаг Дуудлага-Харцага Дуудлага-Майжиг
Энэ удаад та бүхэндээ банхар сонирхогч Тулгаагийн 3 сартай Лоохор хэмээх дуудлагатай эр гөлгийг танилцуулж байна.
Гарал үүсэл: Түвд Мастиф нь дэлхий дахинаа тархсан эртний мастиф төрлийн нохдоос үүсэлтэй юм. Эдгээр мастиф ноход нь М.Э.Ө 1100 оны үед байсан байх гэж үздэг бөгөөд Гимлайн уулсаар тусгаарлагдасан Түвдийн газар нутагт өсөж, хувьсан өөрчлөгдсөөр өнөөдөр бидний мэдэх Түвд Мастиф ( түвд банхар) болон үлдсэн байна. Тэднийг мал сүрэг, өмч хөрөнгө хамгаалахад ашиглаж ирсэн бөгөөд өдрийн цагаар уяж хашин, шөнийн цагаар сул тавьдаг байжээ. Заримдаа ганц нохой бүхэл бүтэн нэг сууринг хамгаалах нь ч бий. Тэднийг догшин ширүүн болгон өсгөхийн тулд гөлөг байхаас нь уядаг байсан аж. Энэхүү эртний үүлдрийн хамгийн их анхаарах гол шинж чанар нь өөрийн уугуул орчноос гадна өөр ямар ч цаг агаар, газарзүйн өөр орчинд амьдрах чадвартай байдагт оршдог юм. 1800-аад оны дунд үед Английн хатан хаан Виктория эдгээр нохдоос нэгийг авч байсан нь энэхүү тусгаарлагдсан бүс нутгаасаа тэд анх гарсан түүхтэй. Үүний дараагаар олон нохдыг Англи руу импортлосон бөгөөд тэр цагаас хойш Англичууд энэхүү үүлдрийн стандартыг бичиж, өсгөн үржүүлж эхэлсэн байна. Алдарт жуулчин Марко Поло өөрийн тэмдэглэлд бичихдээ "Түвд Мастиф нь илжигний дайны өндөртэй, дуу нь хүчирхэг, яг л арслан шиг” хэмээн бичсэн байдаг. Уг нохой нь Энэтхэг, Непал, Балба зэрэг улс орнуудад тархсан бөгөөд орон орны хэлээр өөр өөрөөр нэрлэгддэг байна. 1970-аад оноос бусад улс орнууд руу ихээр импортлосонтой холбоотойгоор одоо Түвдэд байгальдаа байгаа ноход нь ховордсон бөгөөд зөвхөн нохой үржүүлгийн газраас л олж авах боломжтой болжээ. Мөн Америк, Англид өсгөн үржүүлдэг бөгөөд нэр хүндтэй нохдын тоонд зүй ёсоор орсоор байна. 1974 онд Америкт Америкийн Түвд Мастифийн Холбоо байгуулагдаж, 2006 онд Америкийн Нохой Үржүүлгийн Клуб Түвд Мастифийг албан ёсоор бүртгэж авчээ. 2008 онд Түвд Мастиф анх удаа Westminister Kennel Club Show тэмцээнд оролцож байжээ. Ерөнхийдөө судлаачид Түвд Мастифийг арслан толгойтой(арслан шиг зогдортой, үс ихтэй), бар толгойтой гэсэн хоёр янзын хэлбэртэй байдаг гэж үздэг. Говь-Алтайгаас авчирсан цэвэр цусны 1 нас 3 сартай хоёр эр монгол банхарыг зарна.Үнэ: хосоороо 2 саяас Утас:99807270
Түвд Мастифийн нэг сартай гөлөгнүүд зарна. Эцэг нь 2008 оны аварга Гарьд, эх нь Хараацай гэж нохой. Үнэ:800 мянга Утас:9665-7683 Хас нохой үржүүлгийн газар Эх нь одоо 2 настай
Энэ удаад та бүхэндээ Лубагийн 1 нас хүрч буй хоёр эр банхарыг танилцуулж байна. Хэрэв та уг банхаруудтай нохойгоо нийлүүлэхийг хүсвэл 99092520 гэсэн утсаар холбогдоорой
|
Archives
September 2016
Categories |