1993 онд Монголын Радиогоор сонсогч олон түмэнд хүрч байсан Монгол Нохойны тухай хүүрнэсэн нэгэн сонирхолтой бичлэгээс та бүхэнд хүргэе. Тухайн үед эд зах зээлийн системд шилжин, картын бараанд орж байсан хэдий ч бид нэлээн эртнээс Монгол Нохой ховордож байгааг мэдэн, түүний төлөө санаа зовнин байсан нь бахархалтай санагдлаа. НЭВТРҮҮЛЭГЧ: Захидлаас үүдсэн сэдэв...: Эрхэм сонсогчид оо, монгол нохойн талаар сонирхуулж өгнө үү гэсэн захидлыг Японы Чиба мужийн сонсогч Судо Микио ирүүлсэн юм. Энэ удаа бид МОНГОЛ НОХОЙ сэдвээр ярилцах гэж байна, наашаа суугаарай... НЭВТ: Эхний хэсэг буюу Хүчирхэг нэрт нохойнууд... /чоно улих чимээ орж ирээд залгаад фон дээр / НЭВТ: Чоно ульж байна. Сонсогч та гайхаж байна уу? Тиймээ, монгол нохойг Түвдийн “Гарз” нохойноос, Түвдийн “гарз” нохойг Энэтхэгийн хар чононоос гаралтай гэж судлаачид үздэг юм. Тиймээс монгол нохойг хамгийн эртний үүлдрийн нохой гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл монгол нохой шиг нохой дэлхий дээр бараг байхгүй ээ гэсэн үг. / монгол нохойн хүчтэй хуцах чимээ орж ирэх / НЭВТ: Монгол нохой холч бүдүүн дуутай, бие галбирийн хувьд лагс, толгой хошуу томтой, чих унжуу, нүд дугираг болоод суусан. Хүзүү том, сэрвээ махлаг, цээж өргөнтэй, хүчирхэг өсгөлүүн биетэй. Сүүл хонгорцог өтгөн, хөл тавхай том, цөс их. Монгол нохойд зүрх цагаан хар, дөрвөн нүдтэй улаан халтар гээд ердөө хоёр зүс байдаг юм. Юутай ч судлаачын яриаг сонсоё. СОРОНЗОН БИЧЛЭГ: ТӨМӨРЖАВ: Бид их олон нохой дээр судалгаа явуулсны үр дүнд монгол нохойн гарал үүсэл, тархалт, тоо, түүний бие цогцос, өнгө зүсний онцлог, зан араншин,албаны шинж, үржил болоод биологийн онцлог зэрэг олон зүйлийг тодруулсан. СУРВАЛЖЛАГЧ: Зарим нэгээс нь сонирхуулбал...? ТӨМӨРЖАВ: Монгол нохой дунд зэргийн чимээг 300 метрийн цаанаас, хүчтэй чимээг километрийн цаанаас сонсож хариу өгдөг. Энэ шинжээрээ европын шилдэг нохдоос хавьгүй илүү юм. Тухайлбал, дорнод европийн овчарка нохой дундаж чимээг 250-300 метрийн цаанаас сонсож чадахгүй байхад монгол нохой километрийн цаанаас, гүйж яваа хүн болоод амьтны чимээг 230 метрийн цаанаас сонсдог. Түүнээс гадна монгол нохойн харах чадвар онцгой сайн. Монгол нохой 500-700 метрийн зайд аливаа зүйлийг тод хардаг байхад европийн ноход 300 метрийн цаанаас харж чаддадгүй. Зан араншингийн хувьд маш тайван. Юм сурахдаа сайн, мартахдаа удаан. Тэсвэр хатуужил сайтай. Эрс тэс уур амьсгалд ямарч байр савгүйгээр амьдарч чаддаг. СУРВАЛЖЛАГЧ: Монгол нохойн хараа хурц, чих сонор юм байна. Харин мөр хөөхдөө ямар бол...? ТӨМӨРЖАВ: Харин мөр хөөхдөө төдий л сайн биш. Энэ нь сул тал нь юм даа. Гэхдээ энд чиглэлд анхаарал тавьж хандвал муугүй болох нь судалгаагаар ажиглагдсан. НЭВТ: Сая ХААДС-ийн захирал, академич Төмөржав ярьлаа. Саарал чонын дэл, сорлож намирах дүн өвөл Салих татуулан хярлах, гичий чонын дуудлагаар Салхиар үнэр аван, сэтгэл нь сэргэх банхар минь Саахалтын газраас чимээрхэн, хотоо хамгаалсан баатар Төөрсөн эрэлчинд дуугаараа, гэрээ заадаг банхар минь Түмэн хонио даган, хотлуулж ирдэг удамшил Түлэгдсэн хусамны шавхруугаар,голоо зогоож явахдаа Төөрөг тавиландаа гоморхож Төрсөн гэрээ орхиогүй,үнэнч зан нь гайхамшиг Алсын зайнаас анир аван Аяулгүй байдалаа батлан хамгаалж Араатан чичирэх баргил хоолойгоор Алсуур тойрон хүнгэнэн хуцах Арслан хэвт,монгол банхараа Ард түмнээрээ асран хамгаалъя Саваагүй зүйлд худал хуцахгүй Салихны ширүүнд нөмөр бараадахгүй Цасан дээр цагиргалан хэвтэх цангаа шилгээж босоод гүйдэг Цагаан барын хэвт шинжтэй Цаанаа л нэг эрэмгий байдалтай Цагаан халтар монгол банхараа Цаг тутам хайрлаж өсгөцгөөе . / Н. БООГИЙ / 2013-11-24 Их Эзэн Чингис Хаан дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалж, Азийн өндөрлөгөөс Африкийн алс хүртэлх газрыг эзлэхдээ дэлхийн соёл иргэншлийн түүхэнд асар том нөлөө үзүүлж, очсон газар бүхэндээ Монголын мөрийг үлдээж явсан билээ. Нүүдэлчин монголчуудын олон мянган бээрийг дамнан тархсан соёл уламжлал одоог хүртэл хадгалагдаж, нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн байдаг ч Монгол цус баларшгүй хэвээр үлдсэн байдаг гэдгийг нотлохоор хэсэг залуус санаа нэгдэж, Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан “Монгол цус” хэмээх баримтат киног хийж эхлүүлсэн юм. Найман зууны тэртээх Монгол түмний мөрийг хөөж, үүх түүхээ судалсан “Монголоо хайсан Монгол” хэмээх нэгэн сайхан нэвтрүүлэг байдаг бол энэхүү “Монгол цус” баримтат кино нь Монгол цустны тарсан газар нутгуудаар явж, нүүдэлчин ардын эд агуурсыг сахин хамгаалагч, хүний сайн анд Монгол гарж /Монгол банхар/ нохойн мөрөөр явсан бөлгөө. Энэхүү баримтат киноны хамт олон маань өнгөрөгч амралтын өдөр Тэнгис кино театрт нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монголын Нохой Судлалын Холбооны ерөнхийлөгч Жигжид, МНСХ-ны хүндэт гишүүн, УИХ-ын гишүүн Г.Батхүү болон яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана нар оролцов. Нээлтэнд оролцсон дээрх хоёр эрхэм нь энэхүү киног бүтээхэд оюун санааны болон ивээн тэтгэх зэрэг олон талаар тусалж дэмжсэн бөгөөд Монгол гарж нохойгоо сурталчлан таниулах үйлст оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Монголын нохой судлалын холбооны зүгээс хүндэт өргөмжлөл гардуулав. Монголын нүүдэлчин ардын үүх түүх, соёл ёс заншлын салшгүй нэгэн хэсэг болсон хоточ банхарын талаарх кино дэлгэцийн бүтээл, баримтат судалгааны ажил тун цөөхөн байдаг. Дээхэн үед уран бүтээлийн “Эрэлчин” хамтлагийн хийсэн “Хоточ Монгол нохой” хэмээх дэлгэцийн бүтээлээс өөр бүтээл бараг байдаггүй аж. Тиймээс ч энэхүү кино танин мэдэхүйн ач холбогдол өндөр, түүхийн болон судалгааны чухал эх сурвалж болон үлдэх баримт материал болж байгаа юм. Гарж нохойн талаарх андуу ташаа ойлголтыг цэгцлэх нийтэд дэлгэгдээгүй шинэлэг мэдээлэл оруулах үндсэн зорилгоо товч бөгөөд тодорхой илэрхийлж, найруулгын хувьд эмх цэгц сайтай байсныг ажиглахад олон уран бүтээлчийн хөдөлмөр шингэсэн нь илт байлаа. Уг уран бүтээлд яруу найрагч Г.Аюурзана, эмч Б.Болдсайхан, далай даян дархан аварга А.Сүхбат, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Бадарчин 93” аялалын гишүүн Л.Нацагням зэрэг олон хүмүүсийн сонирхолтой яриаг оруулж өгчээ. “Монгол цус” баримтат киног хийхийн тулд 2-3 жилийн хугацаанд Түвд, Буриад, Тува, ӨМӨЗО, Монголын баруун аймгуудаар явж, судалгаа хийх, түүхийн баримт судрыг дэлгэх, эрдэмтэн судлаачид, нутгийн ард иргэдтэй уулзах олон ажил хийжээ. Үүний дүнд Монгол гарж буюу Монгол банхар нохой нь Төв азийн цээжинд тархсан, нохойн хамгийн эртний үүлдэр гэдгийг нотолж чадсан байна. Дэлхий дээр 500 орчим үүлдрийн ноход байдаг бөгөөд эртнийд тооцогдох ноход чононоос 40 мянган жилийн өмнө салаалж, өнөөгийн төрхөө олж эхэлсэн байдаг гэнэ. Харин гарж нохой нь чононоос 58 мянган жилийн өмнө салаалж үүссэн байдаг аж. Түүнчлэн Чингисийн байлдан дагуулалтанд банхар нохойн ул мөр хэрхэн үлдсэн талаар болон өдгөө гарал үүслийн талаар маргалддаг Түвд мастифийн талаар хятадын нохой үржүүлэгч нар болон Түвдийн уугуул иргэд нь “Чингис хааны байлдан дагуулалтаар ирсэн ноход” хэмээн үздэг талаар баримтат кинонд тусгаж өгчээ. Чингис хааны үед эзэнт гүрний цэрэг 30 мянга хүртэлх банхартай байсан бөгөөд Чингис хаан өөрийн гэсэн 100 банхартай байсныг дурджээ. Мөн Хубилай хааны байгуулсан Их Юань гүрний үед буюу 1275 онд дэлхийн алдарт аялагч Марко Поло “Даага шиг тийм том биетэй, арслан шиг хүчирхэг нохойг анх удаа энэ улсад үзлээ” гэж Монгол банхарын тухай гайхшран бичсэн нь эдүгээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь Монгол гарж нохой монгол түмний өөрийн нохой байсныг илтгэх бас нэгэн хүчин зүйл мөн юм. Ингээд эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан хийсэн “Монгол цус” баримтат киногоо нээж, Монгол түмний мэдлэгийг тэлэх, гарж нохойн талаар баримттай, эмх цэгцтэй мэдлэг өгөх оюуны бүтээл туурвисан баримтат киноны ерөнхий продюссер, МНСХ-ны Удирдах Зөвлөлийн дарга Ц.Лувсанбалдандаа баяр хүргээд, цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье. http://entertainment.time.mn/content/38489.shtml Монголын Нохой Судлалын Холбоо болон РР-ТВ-ээс хамтран Монголынхоо нийт нохой сонирхогчдод зориулсан "Банхар" танин мэдэхүйн нэвтрүүлгийг Лхагва гариг бүрийн 19 цаг 30 минутаас мөн давталтыг нь Пүрэв гаригийн өглөөний 11 цаг 20 минутаас хүргэж байхаар болсон таатай мэдээг дуулгая.
"Хоточ Монгол Нохой" хэмээх тодотголыг олон зуун жил дагуулсаар ирсэн хоточ ноход маань сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс цөөрөн, уугуул цэвэр шинж төрхөө алдсан билээ. Чухамхүү энэ талаар жинхэнэ үнэн мөнийг тодорхойлохыг зорин, түүхийн эх сурвалж бичгүүд болон Монгол орныхоо алслагдсан аймаг сумдаар мөн хилийн дээс даван Монголын Эзэнт Гүрний үеэс их хааны зарлигаар үлдэн хоцорсон Монгол угсааны буюу Хөх Нуурын Дээд Монголчуудын амьдрах газар нутгуудаар яван судалгаа шинжилгээ талаас нь хийсэн, уугуул сайхан монгол нохойныхоо үүх түүх, хэрхэн Төв Азийн өргөн уудам нутгаар тархсан талаар та бүхэнд сонирхуулах Монгол Цус баримтат кино маань энэ сарын 30-нд Тэнгис Кино Театр-т нээлтээ хийхээр болсон нь нохой сонирхогч бидэнд баярлууштай сайхан мэдээ боллоо.
Энэ дашрамд уг киног санаачилсан Луба найздаа болон бусад бүх уран бүтээлчиддээ нийт Монголынхоо нохой сонирхогчдын зүгээс баяр хүргэе. Монгол Малчны Хотонд Монгол Нохойн дуу үл тасраг Монгол хэмээх тодотголтой зүйлс үл мөхөг Монгол Цус үл тасраг! Хятад улсаас импортоор оруулж ирсэн 2 настай эр түвд банхарыг нийлүүлэгэнд санал болгож байна. Утас:9977-9777, 8877-7777
|
Archives
September 2016
Categories |