Зохион байгуулагч:
-Монгол Гарж Нохой Холбоо
-Монголын Нохой Судлалын Холбоо
-Арслан Клуб
Зохион байгуулагдах газар: Яармагийн Дэнж буюу хуучнаар Морин уралдааны барианы газар болно.
Зохион байгуулагдах хугацаа: 2 сарын 9-ний 10 цагаас эхэлнэ.
|
Морин жилийн анхны нохой сонирхогч тэжээгч нарын маань цугларалт энэ удаад Түвд Мастиф үүлдрийн нохдын цугларалтаар эхлэх гэж байнаа. Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй дэлхийн нохой сонирхогчид энэхүү түвд мастиф хэмээн олон улсад нэрлэгдсэн үүлдрийн нохойг тэжээх, үржүүлэх нь маш хурдацтайгаар өргөн хүрээг хамрах болсон билээ. Энэ удаагийн цугларалт нь 2014 он гарснаас хойш болж буй Түвд Мастиф сонирхогчдын анхны цугларалт гэдгээрээ болон Монголын Нохой Судлалын Холбооны үзэсгэлэн тэмцээнээс хойш зохиогдож буй томоохон цугларалтуудын нэг гэдгээрээ өвөрмөц юм. Уг цугларалтад Монголын шилдэг эр, эм ноход болон тэдгээрийн төлүүд мөн импортоор орж ирсэн олон сайхан ноход эздийнхээ хамт ирэх болноо. Та бүхэн ч гэсэн өөрсдийн түвд мастиф үүлдрийн нохой, гөлөгнүүдийнхээ хамтаар хүрэлцэн ирж нэг өдрийг хобби нэгт нөхөдтэйгээ өнгөрүүлж, санал бодлоо солилцоно гэдэгт итгэлтэй байна. Цугларалтдаа идэвхитэй өргөнөөр оролцоно уу хэмээн хүсье манайхаан... Зохион байгуулагч: -Монгол Гарж Нохой Холбоо -Монголын Нохой Судлалын Холбоо -Арслан Клуб Зохион байгуулагдах газар: Яармагийн Дэнж буюу хуучнаар Морин уралдааны барианы газар болно. Зохион байгуулагдах хугацаа: 2 сарын 9-ний 10 цагаас эхэлнэ.
3 Comments
bayaraa
2/8/2014 07:01:43 pm
Нохой судлалын холбоонд хэлэх санал байна. Зохиож буй уралдаан тэмцээниихээ талаарх зарыг дор хаяхад 7-10 хоногийн өмнөөс зарлаж баймаар байх юмаа. Танай тэмцээн болон үзэсгэлэнг үзэх сонирхол их байвч зар сурталчилгаа мэдээлэл муу, цагийг нь тулгаж зарладаг болохоор үзэж чадахгүй байх юм. Энэ тал дээр та бүхэн анхаарч ажиллавал талархах байна.
Reply
magnai
2/12/2014 10:23:07 pm
mongol nohoigoo osgon urjuuleh ni onoo ueiin bidnii uureg. bi ch gesen udahgui saihan mongol er golog aviy gj bodood bga... daanch jaahan unetei bna zovhon mongolchuuddaa hyamd zarj boldoggui vum bh daa nadad hariu ogoorei
Reply
khuelbaatar
12/16/2014 09:40:26 pm
Reply
Leave a Reply. |
Archives
September 2016
Categories |