Монгол банхар гэгч нохойг авч үлдэх, үүлдрийн чанарыг нь сайжруулах зорилготойгоор анх 2002 оноос хойш энэ нохойг үржүүлж удмын санг цэврээр хөгжүүлж байгаа энэ үржлийн газрыг энэ удаад та бүхэнд танилцуулж байна. Албан ёсоор 2010 оны 09 сард Монголын Нохой Судлалын холбооны '' Хоточ '' үржлийн газрын эрхээ авч анхдагч үржлийн газруудын нэг болсон бөгөөд 2002 оноос хойш хүмүүсийн гар дээр 150 гаруй Монгол банхарыг өгч тэдгээрийн үр төл энэ үүлдрийн нохойн өсөлтөд тодорхой хувь нэмрээ оруулсан бөлгөө. Тус үржүүлгийн газартай холбогдохыг хүсвэл Angel Fish хэмээх нэртэй амьтны дэлгүүр буюу 9917-4393, 320510 гэсэн утсаар холбогдоно уу. Одоогоор үржилж идэвхитэй ашиглаж байгаа Хоточ үржлийн газрын цаашдын нохойн хэв шинжийг тодорхойлох Томоо дуудлагатай 3 настай эр нохой... Дараагийн зураг дээрх нохой бол одоо 2 нас гарантай Басар хэмээх дуудлагатай эр нохой байна. Доорх нохой бол Зүч гэсэн дуудлагатай 4 настай эр нохой юмаа. Энэ нохой нь одоогоор үржилд ороогүй байгаа 1 настай эр банхар байна. За энэ хар зүсмийн банхар бол Харцага хэмээх дуудлагатай эм нохой байна. Эдгээр банхарууд нь тус үржүүлгийн газрын бусад эм ноход юмаа. Удаах зураган дээрх нохой нь 10 сартай эр гөлөгөн банхар байна. Одоо тус үржүүлгийн газарт 14-50 хоногтой нийт 37 гөлөг байгаа бөгөөд монгол банхарын гөлөг худалдан авч тэжээх гэж буй хүмүүст маш өргөн сонголт байгаа тул та бүхэн хүрэлцэн ирж сонголтоо хийж авна уу.
13 Comments
жигээ
12/19/2010 06:52:25 pm
хүүе банхарнууд байна . байдаг юм байна .
Reply
erka
12/20/2010 02:54:55 pm
xonshoor ni uneg shig yumaa.Mongol banxar gej 100% xelxed xetshuu yum bna.
Reply
Дашка
12/20/2010 10:25:50 pm
Үнэхээрийн гоё монгол банхарууд байна гэж бол хэлэхгүй ээ, яахав байдаг л ноход байна. Хамгийн гол нь их нарийхан шөмбөгөр хошуутай юмаа да. Ийм олон эрлийз хурлийз гөлгөө хүмүүст шахаад тэгээд их цэвэр цусны банхар өглөө гэж бас хэлж болохгүй л дээ.
Reply
Dulguun
12/21/2010 08:51:37 pm
Tiim buduun honshhoortoi mongol baidag yum bol zurgii ni tavildaa tegeed.
Reply
rott
1/4/2011 01:31:19 am
minii bichsen comment-iig ustgatsan bhiin. yaj bga yum? bariachtai sanal 1 bnaa. tanii nohoinuud ulam saijirnaa. tand amjilt husie
Reply
gah
3/7/2011 03:41:13 pm
gulugnii unu hed ve
Reply
урууд
5/5/2011 03:05:22 am
Үнэн гое, Монгол Банхар устаж байна ????
Reply
7/28/2012 12:18:32 am
I saw lots of internet site but I believe this 1 contains something special in it in it
Reply
8/2/2012 03:12:40 pm
I truly like your writing style, very good details, appreciate it for posting : D.
Reply
Ooko
5/24/2020 07:01:14 am
Хаягаа өгөөч очиж гөлөг ави
Reply
Leave a Reply. |
Archives
September 2016
Categories |