Хятадын уламжлалт домгоор аз авчирдаг гэх арслантай дүр төрхийн хувьд адилавтар байдаг нь түвд банхар үнэд орох бас нэг шалтгаан болжээ. Саяхан Хятадын нэгэн нүүрсний уурхайн захирал нэг сая еврогоор буюу 1.5 сая доллараар 11 сартай түвд банхарын гөлөг худалдан авчээ. Ийнхүү өндөр үнэ хүрсэн шалтгаан нь гөлөгний зүс гэнэ. Банхар ихэвчлэн улаан халтар, цээж цагаан хар зүстэй байдаг бол энэ гөлөг улаан шаргал зүсмийн намирсан үстэй ажээ. Улаан шаргал зүсийг бурханы өнгө хэмээн бэлэгшээдэг тул ийнхүү өндөр үнэ хүрчээ.
Өнөө үед Хятадад баян чинээлгээ харуулахад тансаг сууц, спорт загварын ганган машинтай байх хангалттай биш гэнэ. Баян хүнд арслан шиг сүр бараатай түвд банхар (Tibetan mastiff ) заавал байх хэрэгтэй аж. Цагтаа гэрийн тэжээвэр амьтныг хөрөнгөтний маяглал хэмээн үзэн хориглож байсан коммунист Хятадад одоо нийгмийн байдал эсрэгээр эргэж, өөрсдийн хөрөнгөтнүүдтэй болсон төдийгүй баян тарганаа гайхуулан элдэв амьтан түүний дотор Түвд банхар тэжээх моод дэлгэрч үнэтэй тусмаа сайнд тооцогдох болжээ. Тухайлбал Хятадын шинэ баячуудын нэг Суй Хуэй Жэн 20 гаруй түвд банхартай бөгөөд зөвхөн нохдын байр барихад зориулан 43.000 доллар зарцуулжээ. Сүүлийн жилүүдэд нохой үржүүлгийн газрууд нь сайн үүлдрийн түвд банхарын гөлгийг 100.000 гаруй доллараар худалдан авах нь түгээмэл болсон байна. “China daily” сонинд бичсэнээр өнгөрсөн жил нэгэн баян хатагтай цэвэр үүлдрийн түвд банхарыг хагас сая доллараар худалдан авч, түүнийгээ нисэх буудлаас авчруулахаар “Бенз” маркийн 30 тансаг машины цуваа илгээж байсан удаатай. “Шинэ хятад”-ын дүр төрх ба Хятадын баячуудад зориулсан тансаг хэрэглээний зах зээл, түүнийг дагнасан бизнес эрчтэй хөгжиж байгаагын нэг тод илрэл нь түвд банхар болж байгаа нь энэ аж. Хятадын баячууд түвд ноходдоо “Бурхан”, “Хунтайж” гэх мэт нэр өгдөг төдийгүй Америоийн тэрбумтан Уоррен Баффеттай адил нэртэй нохой ч байна. Гэхдээ ганцын зэрэг түвд банхартай байх хангалттай биш гэнэ. Дунджаар 20 орчим нохойтой, тэдэндээ зориулсан тусгай байр, үйлчилгээтэй болж байж баян тансаг хүнд тооцогдох учиртай гэнэ шүү.
Хятадын уламжлалт домгоор аз авчирдаг гэх арслантай дүр төрхийн хувьд адилавтар байдаг нь түвд банхар үнэд орох бас нэг шалтгаан болжээ. Саяхан Хятадын нэгэн нүүрсний уурхайн захирал нэг сая еврогоор буюу 1.5 сая доллараар 11 сартай түвд банхарын гөлөг худалдан авчээ. Ийнхүү өндөр үнэ хүрсэн шалтгаан нь гөлөгний зүс гэнэ. Банхар ихэвчлэн улаан халтар, цээж цагаан хар зүстэй байдаг бол энэ гөлөг улаан шаргал зүсмийн намирсан үстэй ажээ. Улаан шаргал зүсийг бурханы өнгө хэмээн бэлэгшээдэг тул ийнхүү өндөр үнэ хүрчээ.
2 Comments
Болдоо
8/7/2011 01:30:24 pm
Энэ түвд мастиф үүлдэр бол их үнэтэй нохой нь үнэн юм билээ урд Туншааны зах дээр очиж үзсэн дунджаар 30 мянган юаньд манайхаар бол 5 сая төгрөгөнд л 2 сартай гөлөг авах юм билээ. Харин манайд бол харьцангуй хямд зарагддаг юм байна лээ ш дээ 2 сартай гөлөг дээд тал нь 1,5 сая хүрдэг гэж байна лээ хорооллын амьтны дэлгүүрийн хүмүүс. Монголд харин энэ улаан шаргал зүсмийн түвд банхар нь байдаггүй байхаа тэ.
Reply
unen unen manaid bol arai l hyamd
11/11/2011 06:33:02 pm
Reply
Leave a Reply. |
Archives
September 2016
Categories |