Нохойны дайралтанд єртєхгvйн тулд дараах зvйлсийг баримтлах хэрэгтэй.
Нохойг унтаж эсвэл юм идэж байхад нь оролдохгvй байх.
Нохойны тоглож байгаа зvйлийг булааж авахгvй байх.
Танихгvй нохой хооллохгvй байх.
Амьтанд тvрэмгий, заналхийлсэн гэж санагдаж болох хєдєлгєєнийг эзэнтэй тоглож байхдаа хийхгvй байх.
Уяатай нохойнд ойртохгvй байх.
Архирч, хуцаж байгаа нохойнд айж, сандарсан гэдгээ харуулахгvй байх.
Танихгvй нохой ойрхон байхад огцом хєдєлгєєн хийхгvй байх.
Нохой хєдєлєж байгаа болгоныг хєєх гэсэн vндсэн арашинтай байдаг болохоор зугатах, гvйж араасаа дайруулах боломж єгєхгvй байх.
Нохой дайрсан vед гарын дор байгаа ороолт, малгай, цvнх зэргийг єєр тийш шидлэн анхаарлыг нь сарниулж, цаг хожих.
Хоолой, нvvрээ хамгаалах.
Мод, чулуу ашиглан єєрийгєє хамгаалахыг хичээх.
Хэрэв та нохойнд хазуулсан, уруулсан бол дараахь арга хэмжээг авах хэрэгтэй.
Хазуулсан газрыг савантай усаар сайтар угаана.
Шархнаас цус гарч байгаа бол боолт ашиглан цусыг тогтоох.
Шарх ялихгvй байсан ч гэлээ эмчид vзvvлэн галзуугийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй.
Хазсан нохойны эзэн, хариуцагчийг тогоож цагдаагийн байгууллагад хандах.
Нохойны дайрах болсон шалтгааны дєрвєн хэсэг болгон авч vзэж болно.
Нохойг эзэн нь дайруулах.
Нохой эзэнд нь аюул заналхийлж байна гэж vзэх.
Гvйж эсвэл заналхийлсэн хєдєлгєєн хийж байгаа хvмvvс зэргээс болж дундын газар дээр дээр дайрах.
Галзуу євчин туссанаас хєдєлж байгаа бvхэн рvv дайрах.
Нохойг хvн рvv дайруулж сургасан байж болно. Ийм сургуультай нохой нь зэвсэглэсэн хvн рvv дайрах, цохилт, єшиглєлт зэргээс бултаад сурчихсан байдаг болохоор маш аюултай. Гэхдээ ийм нохойтой эзэнгvйгээр, ганцаар явж байхад нь таарах магадлал тун бага юм.
Ноход дараах байдлаар дайрдаг.
1.Урдаас. Хамгаалж байгаа хvний цохилтоос бултан хажуу эсвэл ар талаас нь тойроод гар эсвэл хєлнєєс хазна.
2.Ардаас /хєєж гvйцээд/. Жин ихтэй том нохой хvний их биенээс зууж газар унагадаг. Дунд зэргийг ноход vсрэн дєрвєн хєлєєрєє бvсэлхий орчимд нь цохиж унагадаг. Жижиг ноход нуруун дээр vсрэн гарч мєр, хvзvvнээс зуухыг оролддог.
Нохой дайрсан vед авах арга хэмжээ.
Ямар ч нєхцєлд нохойноос айж болохгvй.
Тэртээ тэргvй дєрвєн хєлтэй араатнаас зугатаж амжихгvй болохоор зугатаж, нуруугаа харуулж болохгvй.
Тусгай сургуульгvй ноход эзэн нь байхгvй эсвэл єєрийн хамгаалаж байгаа газраас холдоход єєртєє итгэлгvй болдог. Тиймээс дайрах vеэс єєр газар аваачихыг хичээж болох юм. Єєртєє итгэлгvй болсон ноход дайрахгvй болж заримдаа єєрсдєє зугатаад яваад єгдєг.
Мод, чулуу, лонх гээд л гарт тааралдах зүйлсээр нохойноос хамгаалаж болно. Тэдгээрийг ашиглан нохойн амин цэгvvд дээр цохих эсвэл ам руу нь гударч болно. Хэрэв гар хоосон байгаа бол цамц, куртканыхаа ханцуйг єгєєд зууралдах зуур нь курткаагаараа толгойг нь ороох гэх мэт арга хэрэглэж болно.