За анхныхаа хэлэлцүүлэгийг "Аль нь анхдагч вэ?" гэсэн сэдвээр эхэлье. Өнөө үед монгол банхар, түвд банхар гэж яригдаад байгаа ноходын аль нь анхдагч болох талаар өөрсдийн санал бодолоо манай хэлэлцүүлэг буланд илэрхийлнэ үү...
30 Comments
Eр нь нохой гэдэг амьтан бол хүмүүний амьдралд хамгийн ойр дөт байж ирсэн одоо ч байгаа бөгөөд тэр дундаа монгол нохой чухам хаанаас хэдийд үүссэн бол гэсэн асуудал анхаарлыг маань ихэд татсан юмаа. Монголчууд маань хамгийн билэгдэл хүндэтгэлийн амьтан бол нохой хэмээн хайрлаж хүндэтгэж ирсэн түүхтэй билээ. Одоогоос олон мянган жилийн өмнө хүн хамгийн анх нохойг гаршуулан тэжээсэн гэдэг л дээ. Нохойн гарал үүсэл гэвэл чоно бөгөөд Энэтхэг чоно, Европ чоно, Дундад Азийн чоно гэж байжээ. Хүн анх чоныг ангийн чиглэлээр авладаг байв. Гол нь арьсаар нь хувцас хэрэглэл хийж өмсдөг байсан. Тэгээд удалгүй чоныг бага наснаас нь гаршуулан тэжээж нохой гэдэг “нөхөр”-тэй болжээ. Чоно араатан бол нохой нь өнгө зүс төдийгүй зан ааш нь түүнээс огт өөр. Хүн ямархуу хэв маягтай амьдарч байна, нохой яг тэр хэв маяг, зан заншилд дасч чадсан байдаг. Дэлхийн эрдэмтдийн судлан тогтоосноос үзэхэд нохойн 500 гаруй төрөл үүлдэр байдаг юм билээ. Нохойн хамгийн анхдагч төрөл нь “Дог” ( дог гэдэг нь англиар нохой гэсэн үг ). Энэ төрлөөс бусад бүх төрөл үүлдэр нь гарсан гэж бичсэн байдаг юм. Энэ дотроос монгол нохой гэдэг хамгийн өвөрмөц, монголчууд бидэнд хамгийн ойр нь юмаа. Монгол Банхарын тухай танилцуулахад, бидний мэдэх дөрвөн нүдтэй улаан халтар банхарыг олон улсын нохойны нэршилд Түвд Мастиф хэмээх овогт багтаадаг ба түвд мастифаас үүсэлтэй гэж судлаачид үздэг. Одоогоос хүн нохой хоёр 15000 жилийн тэртээгээс нөхөрлөж ирсэн бөгөөд Түвд Мастиф нь 2000 гаруй жилийн өмнөөс тухайлбал Гималайн өндөр уулс, Төв Азийн бүс нутгаас үүсэлтэй ажээ. |
Archives
September 2016
Categories |