Энэ зуныхаа амралтаар Архангай, Баянхонгор, Завхан аймгуудын үзэсгэлэнт сайхан газруудыг үзэнгээ сайхан амраад ирлээ. Хөдөө нутгаар энэ жил бороо хур харамгүй орж ойрын хэдэн жилдээ болоогүй их сайхан дэлгэр зун болж байна лээ дээ. Хүний хобби л юм хойно, аялаж явах зам зуураа олон сайхан хоточ монгол нохдыг харлаа, заримынх нь зургийг зориуд эзэдтэй нь уулзан зургийг нь авч явлаа. Ерөнхийдөө монголын маань баруун аймгуудын захын сумдаар бол эрлийзжээгүй цэвэр монгол банхарууд өсөж үржсээр л байгаа юм билээ. Нэг зүйл ажиглагдсан нь хэдий зун цаг боловчиг нам дор газраас өндөрлөг сэрүүн газар луугаа ойртох тусам банхарууд их үстэй, ноолуурхаг байсан шүү. Хөдөөний хот айлууд ч монгол хоточ нохдоо анхаарах, тэжээх нь элбэг болсон нь ажиглагдаж байлаа. Ингээд та бүхэнд авсан зурагнуудаасаа сонирхуулья.
15 Comments
|
Archives
September 2016
Categories |