Нохойд мах, махан бүтээгдэхүүн, загас, талх, ногоо өгөх ба чанаж болгосон хоолоо 30-40 градус хөргөж өгөх, том нохойд хоногт 400-500 гр мах, махан бүтээгдэхүүн, загас, эсвэл 300-400 гр будаа, 200-300 гр ногоо, 10-12 гр бор давс, хээлтэй эм нохойнд 150-200 гр түүхий мах, загасны тос 30 гр, гөлгөнд 12-14 хоног /хэрэв 8-аас дээш ихэр гөлгөнд 6-7 хоног/ үнээний сүүг устай хольж шингэлэн нэмэгдэл тэжээл болгож өгнө. Гөлгөнд эхээс салгаснаас 4 сарын нас хүртэл өдөрт 4-6 удаа, 4-6 сар хүртэл 3-5 удаа, 6-12 сар хүртэл 3 удаа , нас гүйцсэн том нохойг 1-2 удаа хооллож байх хэрэгтэй юм.
Нохойн хоол боловсруулах тогтолцоо нь мах, махан бүтээгдэхүүн мэт хүнд хоолыг шингээх чадвартай. Харин гахайн махыг муу шингээдэг тул төдийлөн өгөөд байх хэрэггүй. Хөгшин нохойн бөөр өвчлөмтгий байдаг учир уураг ихтэй тэжээл шээс ялгаруулах системд муугаар нөлөөлдөг. Хөгшин нохойн эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд малын эмч нартай сайтар зөвлөлдсний үндсэн дээр тэжээх нь чухал. Өсөж торниж байгаа гөлөг өөрийн нь нялх өөхөн таргыг амархан алддаг тул торнилт нь удааширдаг. Иймээс хавирга, сэрвээг нь тэмтэрч үзэх хэрэгтэй. Хэрэв үс ноос ихтэй бол усанд оруулсны дараахан үзэхэд тарга хүч нь тодорхой байдаг. Ингэж үзэхэд сайн цадаагүй бол хавирга яс нь сайн мэдэгдэх бөгөөд тарга сайтай цатгалан нохойны хавирга, сэрвээ нь төдийлөн сайн мэдэгдэхгүй.
Нэгэн төрлийн тэжээлээс нохой залхдаг тул аль болохоор олон төрлийн хоол тэжээл өгөх хэрэгтэй ба нэмэлт витамин эрдэст тэжээл нь нохойн насыг уртасгадаг. Иймээс эдгээрийг тэжээлд нь аажмаар нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Гөлгөнд Е витамин оролцуулж өгвөл гөлөгний өсөлтөнд сайнаар нөлөөлөхөөс гадна хээлтэй нохойны тэжээлд витамин Е оролцуулж өгвөл эхийн хэвлий дэх гөлөгний өсөлт сайн байдаг.
Гадаа салхилуулахдаа бохирдох, халдвар авахаас болгоомжлох хэрэгтэй. Мөн хуруу, гараа хамаагvй өгч долоолговол бохир орох магадлалтай. Шvд нь ургаж, загатнах vедээ элдэв юм хазаж гэмтэхээс нь сэргийлж зориулалтын яс, тоглоом мэрvvлнэ. Нохойг ойр ойрхон усанд оруулбал амархан сульдаж, арьс нь хуурайшдаг тул хоёр долоо хоногт нэг удаа угаана. Нохойныхоо хэмжээнд тохирсон ваннд зориулалтын шампуниар биеэс нь эхэлж угаавал нохой цочирч сандрахгvй.
Уснаас гаргасны дараа хуурай болтол нь арчиж, сэнсээр хатаах хэрэгтэй. Эс бөгөөс үсний уг хэсгийн чийг үлдэж, ханиад хатгалгаа авч болзошгvй байдаг. Эрvvл нохойн хоншоор чийгтэй, нойтон, сэргэлэн цовоо байдаг бол өвчтэй нохойн хоншоор хуурай, хоолонд дуршилгvй, хөдөлгөөн удаан, нvд нуухтсан байдаг. Гөлгийг 2 сартайгаас нь галзуу, цусан суулга, гудранги зэрэг вирусээс хамгаалсан вакциныг 3 удаагийн давтамжтайгаар хийлгэнэ. Мөн празит нянгаас цэвэрлэх зорилгоор улирал тутамд туулга уулгах шаардлагатай. Тухайн гөлөг орчиндоо дасал болоогvй, өлсөж, даарах буюу ямарваа зовиуртай бол гасалж гийнадаг. Ийм тохиолдолд хооллох, хэвтрийг нь засах хэрэгтэй.
Хамгийн гол нь гөлөгөнд хэт халуун хоол, хоносон хоол, хэт их тостой хоол шөл өгч болохгүй. Учир нь гөлөг маань тийм хоолыг шингээж чадахгүй түүндээ хордож хоолны хордлого тусаж эмчилж чадахгүй удах юм бол маш аюултай байдалд хүрнэ.
Үргэлжлэл бий...