1990 оны эхээр нохой салхилуулах компаниа амжилттай байгуулаад тэр даруй үйлчлүүлэгчидэд нь мэргэжлийн ур чадвартай нохой сургагч шаардлагатай байгааг анзаарсны үндсэн дээр нохой сургах ажлаа эхэлсэн байна. Тэрээр гялалзсан амжилттайгаар жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байхдаа (Лондоны Вэст Энд театрт ажиллаж байв мөн нэлээд олон кино, телевизийн сериал, зар сурталчилгаа, дуу оруулалтанд тоглосон) Английн хамгийн нэр хүндтэй эерэг - байдлаар нохой сургагчид болон вэхавористуудаас суралцахад анхаарлаа төвлөрүүлж байлаа. (вэхаворист - нохойны ааш авир амьдарч буй орчноосоо шалтгаалдаг гэж үздэг хүмүүс) Нөхөртэйгээ хамт Америк руу нүүсний дараа Зүүн Эргийн дагуу хэд хэдэн амжилттай нохой сургалтын компанийг байгуулсан нь мөдхөн түүнийг Нью Йорк хотын хамгийн эрэлттэй нохой сургагчдын нэг болгосон. Зан чанарыг нь засах зайлшгүй шаардлагатай байгаа хаягдсан, хүчирхийлэлд өртсөн амьтдад туслах туйлын хүсэлтэй тэрээр өөрийнхөө нэлээдгүй цаг хугацаа, хүч чадлаа Нью Йорк болон Атлантагийн хэд хэдэн амьтан аврах байгууллагуудад нохойны ааш авирын зөвлөхөөр ажиллахад бас олон удаагийн семинарыг нохой аврах, сургах болон энгийн амьдралд дасгах сэдвийн дор тавихад зориулж байсан нь Викторияг нохой сургалт, ааш авирын мэргэжилтнүүдийн хүрээний тэргүүлэх дуу хоолой болгожээ.
Түүний бичсэн "Би эсвэл нохой: Хэрхэн төгс төгөлдөр нохойтой болох вэ?", "Тарган нохой турсан нь: Яаж эрүүл, аз жаргалтай нохойтой болох вэ?" гэсэн хоёр шилдэг борлуулалттай ном нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, тэд түүний "Эерэгээр нохойг сургах нь хамгийн сайн арга юм" гэх философийг нь голчлон тэмдэглэсэн байдаг.
Тэрээр Америк, Европ болон Азид олон тооны ярилцлагын шоу, мэдээ, радио нэвтрүүлэгт байнгын зочноор оролцдог агаад Purina ProPlan Award-ын 2009 оны шилдэг нохой сургагчаар тодорсон, 2011 оны Пэт Индастри Авард-д Сэтгүүл зүй болон нохой сургалтын салбарт оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж хүндэт шагналаар шагнасан юм. 2005 оноос гарч эхэлсэн "Би эсвэл нохой" шоу нь Англи болон Америкт 100 гаруй дугаар гарсан бөгөөд 2011 оны Genesis award, 2009 оны People's Choice Award-ыг оролцуулаад хэд хэдэн нэр хүндтэй шагналд нэр дэвшиж байжээ. Түүнчлэн Виктория The Bark, Dogs Today сэтгүүлийн байнгын булан хөтлөгч ба The New York Times, USA Today, Cosmopolitan, Time.com, Oprah Magazine, Rachael Ray Everyday, MSNBC.com, Self Magazine, Shape Magazine, The Daily Mail, болон The Sunзэргийг багтаасан нэлээд хэдэн сэтгүүл, сонинд тусгай өгүүлэл бичдэг.
Түүнчлэн 2010 онд олон нийтэд хүмүүнлэг, албадлагын бус нохой сургалтыг хүргэх зорилготой дэлхийн хамгийн анхны мэргэжлийн эерэг байдлаар нохой сургагчдыг холбосон Виктория Стилвэллийн Эерэг Нохой Сургалт хэмээх олон улсын сүлжээг бий болгожээ.
Түүний Эерэг аргаар нохой сургах тухай аудио цувралыг алдарт Positively.com вэб сайтнаас нь сонсох боломжтой. Энэхүү сайт нь эерэг байдлаар нохой сургах аргаар үйлчилдэг төв болсон төдийгүй дэлхийн тэргүүлэх зэргийн мал эмнэлгийн вэхавористууд, нохой сургагчид болон ааш авир судлаач эрдэмтдийн нийтлэл бичдэг блогтой болжээ.
Тэрээр дэлхий дахиныг дотор харанхуйлам бохир орчинд гөлөг үржүүлдэг газруудын (Puppy Mill) талаархи олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх зорилготой ажилладаг Усны Эрэг Дээрх Ажлын Хэсэг, Америкийн Хүмүүнлэгийн Нийгэмлэг, Арилжааны Гөлөг Үржүүлэгчдийг Шүүх Өдөр, Винконсоны Арилжааны Гөлөг Үржүүлэгчидтэй Тэмцэх Төсөлтэй нягт хамтран ажилладаг. Виктория Рин Тин Тин киноны гол нохой сургагчаар ажилладаг ба Америкийн Амьтдыг Хүчирхийллээс Сэргийлэх Нийгэмлэгийн сайн дурын нохой үрчилгээний зөвлөхөөр ажиллаж байсан байна. АНУ-ын Хүмүүнлэгийн Нийгэмлэг түүний амьтны сайн сайхны төлөөх хичээл зүтгэл, нохой тэжээгчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийн төлөө ажиллаж байгааг нь үнэлж Үндэсний Тусгай Төлөөлөгч болгосон. Мөн тэрээр АНУ-ын Гэрийн Тэжээвэр Нохой Сургагчдын холбоо (APDP) болон Олон Улсын Амьтны Ааш Авир Судлаачдын Холбооны (IAABC) гишүүн билээ.
Виктория Стилвэлл одоог хүртэл өөрийн нөхөр, охин болон бор хүрэн лабрадор Сэдитэйгээ Атлантад амьдарч байна.
Нийтэлсэн: bestdogtrainersways