Нохойнд шивнэгч цувралаас өмнө, Миллан голчлон догшин нохдыг ердийн амьдралд дасгахад анхаарлаа хандуулж эхэлсэн ба Хойд Лос Анжеласт Нохойн Сэтгэл Зүйн Төвийг үүсгэж (2002-2008), 2009 оны сүүлээр Лос Анжеласт шинэ газарт барьж байгаа.
Түүний Сезарын Арга номыг оролцуулсан анхны гурван ном нь бүгд Нью Йорк Таймс сонины гүйлгээ сайтай номоор шалгарч, АНУ-д нийтдээ 2 сая хувь зарагдсан төдийгүй өөр 14 оронд борлогджээ. Тэрээр эхнэртэйгээ хамт Сезар, Илүшн Миллан Санг байгуулсан. Хожим нэрийг нь Миллан Сан болгож өөрчилжээ. Мөн өөрийн мэргэжил дээр тулгуурлан хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр бий болгохоор Эйлийн Их Сургуультай хамтран ажиллаж байна.
Милланы нохой, бизнес хоёрт амжилт олсон гол түлхүүр өөрийнх нь хувийн тогтвортой мэдрэмжинд байсаар ирсэн. Нью Йорк Таймс сонин түүнийг хамгийн тогтвортой хүнээр нэрлэжээ.
Тэрээр бидний хамгийн чухал хэрэгсэл бол тайван өөртөө итгэлтэй байх гэж ярьдаг.
Миллан багадаа өвөөгийнхөө ферм дээр амьтан маллаж өссөн. Түүний ноходтой харилцах төрөлхийн арга барилаас нь үүдэн, хүмүүс el Perrero, "нохойчин хүү" хэмээн дууддаг байсан байна. Гэр бүл нь удалгүй Мазатлан хот руу нүүж, тэнд 13 настайдаа жүдогийн тэмцээнд оролцохоор явах замдаа аварга хөшөөний өмнө зогсоод тэрээр ээждээ би нэг л өдөр дэлхийн хамгийн шилдэг нохой сургагч болох болно гэж амалж байжээ. Миллан 21 настай байхдаа Америкт хэнийг ч танихгүй бас огт Англи хэл мэдэхгүй АНУ-ын хилийг хууль бусаар давсан. Тэр анх нохойн үс арчилгааны салонд ажилд орж, хамгийн догшин ноходтой ажиллаж байлаа. Сүүлд Номхон Далайд Төвтэй Нохойн Академийг байгуулсан нь олон дэмжигчидтэй болгожээ. Жэда Пинкэт Смит (тухайн үеийн Жэда Пинкэт) Милланы анхны үйлчлүүлэгч, дэмжигчидийн нэг болсон хийгээд Сезарыг лимүзингийн жолоочоор ажиллаж байхад түүнд 1 жилийн турш Англи хэл сурхад нь тусалсан. Дараа нь Миллан голдуу том үүлдрийн ноходтой ажиллах 2 акэр (8100 м2) байртай Нохойн Сэтгэл Зүйн Төвийг Хойд Лос Анжеласт байгуулсан.
Түүний Нохойг сургах арга барил: Милланы ажил тайван-өөртөө итгэлтэйгээр нохойтой харьцахад төвлөрдөг. Тэрээр эзэнд нь тайван-өөртөө итгэлтэй сүргийн толгойлогч болход нь тусалж, нохой бол сүргийн амьтан болохыг ойлгуулж, мөн нохойн байгалийн хэрэгцээ, хариу үйлдлийг нь зааснаар нохойн ааш авирт нөлөөлдөг.
Миллан нохойн анхан шатны дасгал хийлгэх, сахилгажуулах, эрхлүүлэх (яг ийм дараалалтай) гэсэн хэрэгцээг хангахыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол нохойн эрч хүчний түвшинд тохируулж дүрэм, зааг, хязгаарлалттай сайн холбож хүч сорьсон дасгал хийлгэх болоод тохирсон цагт нь нохойг эрхлүүлж байх нь эздийнх нь үүрэг хариуцлага юм. Сезар хүмүүс нохойгоо эрхлүүлэхийг дэмждэг, гэхдээ зөвхөн тухайн нохой сэтгэл зүйн хувьд тогтвортой байхад л эрхлүүлэх ёстой гэж үздэг. Харин нохой айсан, түгшсэн, зайлсхийсэн эсвэл хөөрсөн үед эрхлүүлж болохгүй. Учир нь эрхлүүлэх үед тогтворгүй байдал бэхжидэг. Түүний хэлсэнчлэн, нохой тэжээгчдийн нийтлэг гаргадаг алдаа нь маш их эрхлүүлээд, тун өчүүхэн дүрэм, журам өгч, бүр бага дасгал хийлгэдэг байна.
- Нэгдүгээрт хамгийн гол нь нохойтой хүн шиг гэхээсээ илүү амьтан гэдэг талаас хандах.
- Хоёрдугаарт, тодорхой нохойн үүлдэр жишээлбэл боксер, ротвейлерийн эрлийз нохой нь тусгай эрч хүчний түвшин, ааш авирын инстинкттэй байдаг.
- Гуравдугаарт, нохой бүр өөрийн онцлогтой.
Миллан шинэ нохойтой уулзах үедээ нүдээрээ харилцахгүй, ярихгүй, хүрэхгүй байхыг чухалчлан үздэг. Энэ бол нохойд хугацаа олгож байгаа хэрэг юм.
Милланы үгс:
- Хэрэг дээрээ нохойны тухай биш юм. Үргэлж бидний тухай. Ямагт эздийн тухай л асуудал байдаг. Хүмүүс нохой нь өөрөө сэргэх, өөрчлөгдөх боломжтой амьдрах орчин, нөхцөл бүрдүүлэх хүртэл ямар ч асуудал шийдэгдэхгүй.
- Аз жаргалтай нохойнд үндсэндээ сайн ажил, чанартай хоол тэгээд толгой дээр нь алгадаж эрхлүүлэх л хэрэгтэй. Америкчууд ерөнхийдөө хэт их эрхлүүлж, бага дасгал хийлгэх хандлагатай байдаг.
- Тайван, өөртөө итгэлтэй бай.
- Байгаль эхийн эсрэг ажиллаж болохгүй.
- Та хүссэнээрээ их ярьж болно, гэвч нохой таны дотор юу байгааг л хүлээж авдаг.
- Миний зорилго бол амар амгалан, тайвшрал, итгэлцэл, хүндэтгэл юм.
- Хувирамтгай удирдагчдыг дагадаг цорын ганц амьтан бол хүн билээ.
- Ямар ч нохойтой харилцах надад асуудал биш. Би нохдыг энгийн амьдралд дасгаж, хүмүүсийг сургадаг. Би бол нохойнд шивнэгч.
Миллан "хэзээ нэгэн цагт бүх амьтад нөхөрлөлөө үнэлүүлэх, амьдралтай, аз жаргалтай гэр оронтой байх орчинг үүсгэх үнэ төлбөргүй нийтийн үйлчилгээгээр хангаж энэ орон нутагт нийгмийн өөрчлөлтөнд үр нөлөө үзүүлэх" зорилготой ажилладаг Гөлөг авахдаа хариуцлагатай ханд, өсвөр насныхны нохойнд хандах хандлага аюултай байна, Амьтдын 911 төсөл, Хоригдлуудад зориулсан төсөл зэргийг багтаасан өөр олон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байжээ. Тэрээр 2006 онд зохион байгуулсан тойрон аяллын семинараас олсон орлогынхоо хувиас амьтан аврах ажиллагаа явуулдаг бүлгүүдэд хандивласан юм.
Худалдаанд гаргасан ном, DVD
Ном:
- Сезарын Арга: Нохойн нийтлэг асуудлыг өдөр бүр, жам ёсоор нь ойлгох, засах хөтөч.
- Сүргийн Удирдагч Байх: Сезарын аргыг ашиглан нохойнхоо............ өөрийнхөө амьдралыг өөрчил.
- Гэр Бүлийн Гишүүн: Нохойтойгоо хамт сэтгэл хангалуун амьдрах Сезар Милланы заавар.
- Төгс Төгөлдөр Нохойг Яаж Тэжээх Вэ? Гөлөг наснаас томрох хүртэл.
DVD:
- Нохойнд Зориулж Хүмүүсийг Сургах Хөтөлбөр
- Удирдагч Болохын Тулд
- Таны Шинэ Нохой: Эхний өдөр болон цаашдаа
- Суу, Байрандаа Сезарын Аргаар
- Нохойн нийтлэг муу авир
- Сүргийн хүч
- Нохойнд Шивнэгч Сезар Миллан-Эхний улирлын бүрэн дугаар, 2006
- Нохойнд Шивнэгч Сезар Миллан-2-р улирлын бүрэн дугаар, 2007
- Нохойнд Шивнэгч Сезар Миллан-3-р улирлын бүрэн дугаар, 2008
- Нохойнд Шивнэгч Сезар Миллан-4-р улирлын бүрэн дугаар, 2010
- 2005 онд, АНУ-ын Хүмүүнлэгийн Нийгэмлэгийн Эхлэл Шагнал Гардуулах Ёслолын Хороо Милланы амьтдыг өөрчилж буй ажлыг сайшаан тусгай шагнал олгосон.
- 2007 онд, Майкл Лондоны Шагнал Гардуулах Ёслолын Телевизд Залуу Урам Зориг Хайрлагч төрөлд нэр дэвшиж байсан.
- 2006, 2007, 2009 онд, түүний Нохойнд Шивнэгч Сезар Миллан TV шоу нь Эммигийн Шагнал Гардуулах Ёслолын Шилдэг Реалити Нэвтрүүлэг төрөлд нэр дэвшиж байжээ.
- 2006 онд, Миллан түүний эхнэр Илүшн нар Нохойн Мэргэжилтний Олон Улсын Холбооны хүндэт гишүүнээр шагнагдсан.
- 2008 онд, Нохойнд Шивнэгч нэвтрүүлэг 23 дах удаагийн Дүрслэн Бодох Шагнал Гардуулах Ёслолын Телевизийн Шилдэг Варьете ба Реалити Шоуны төрөлд шагналын эзэн болсон.
- 2008 онд, түүний Лос Анжелас хотод оруулсан хувь нэмэрийх нь төлөө Сезар Милланыг "Лос Анжеласын Эрдэнэс"-ээр өргөмжилсөн.
- 2010 онд, Милланы Нохойнд Шивнэгч Сезар Миллан телевизийн шоу нь Хүмүүсийн Сонголт Шагнал Гардуулах Ёслолын Хамгийн Дуртай Амьтны Нэвтрүүлэг төрөлд нэр дэвшин ялалт байгуулсан байна.
Сезартай холбоотой веб сайт
Албан ёсны вэб сайт: http://www.cesarsway.com/
Миллан Сангийн вэб сайт: http://www.millanfoundation.org/
Үндэсний Газарзүйн Сувгийн Нохойнд Шивнэгч нэвтрүүлгийн вэб сайт:
http://channel.nationalgeographic.com/series/dog-whisperer
Сезар Милланы Хүүхдүүдийн вэб сайт: http://www.cesarmillankids.com/780/