Миний бие тун саяхан Төв аймгийн нэгэн суманд очоод ирлээ. Өвлийн тэсгэм хүйтэнд задгай газар аргал дээр тэрийн хэвтсэн 10 гаран хоногтой нялх гөлгийг хараад нүдэндээ ч итгэлгүй энэ нийтлэлийг бичлээ... Өмнө нь монгол нохойноос өөр үүлдрийн нохой хүйтэнд гөлөглүүлээд харамсалтайгаар төл алдаж байсан түүх билээ. Гэтэл энэ Монгол нохой гэдэг байгалийн шалгарлаар Идэр есийн хүйтэн тачигнаж гадаа 30-40 градусын хүйтэнд гөлөглөсөнч 6 гөлөг төрсөнөөс 3 нь амьд үлдсэн байлаа. Амьд үлдсэн гөлөгнүүдийн тарга тэвээр маш сайн байгаагаас гадна эрүүл чийрэг хүйтэнд ажирсан шинжгүй тэрийн хэвтэж байлаа. Миний хувьд Түвд банхар, Монгол банхар энэ нь анхдагч энэ нь эрлийз гэх мэт эцэс төгсгөлгүй маргаанаас зайлсхийж Монгол нутагт гөлөглөсөн Монгол оронд маань байгаа нохой учраас Монголын нохой гэдэг л утгаар нь тайлбарлахийг хичээж байна. Магадгүй энэ нохойг сайн судалсан хүмүүст миний энэ харсан нохой гадаад үзэмж үүлдрийн хэв шинжийг хадгалаагүй байж болох ч гэсэн Монгол нутагт ийм их тэсвэр хатуужил оршин байгаа талаас нь сонирхуулахыг зорьсон юм шүү. Ойр орчимын саахалт айлуудын нохойн талаар асууж сураглахад тэр хавьд нь энэ нохойноос өөр эм нохой байхгүй бөгөөд орооны үеээр 10 гаран эр нохой үр төлөө үлдээх байгалийн хатуу шүүлтүүрээр шүүгдэх хүчтэй өрсөлдөж байсан талаар айлынх нь хүмүүс дургуйхан ярилцаж байсан юм. Баахан нохой шавуулаад манай энэ нохой намар болхоор их хэцүү гэлцэнэ. Энэ дундаас л хамгийн хүчтэй хамгийн эрүүл чийрэг амьдрах чадвартай эр нохой үр төлөө үлдээсэн болох нь энэ гөлөгнүүдийг хархад л андашгүй байлаа. Магадгүй байгаль өөрөө энэ нохойг сайжруулж байгаа нь энэ бизээ. Тэр айлын өвөлжөөний хувьд уулын аманд баруун хойноосоо их жавар хургадаг их хүйтэн өвөлжөө байсан. Өвлийн хувцастай бид машинаас буухад гадаа тэсхийн аргагүй хүйтэн байлаа. Төрсөн нөхцөлыг нь сонирхвол задгай салхитай газар ямар нэгэн хэвтэр үүр савгүйгээр овоолсон аргал хонхойлон төрсөн байлаа. Монгол нохой гэж... Нийтэлсэн.Chuluu.eegii
11 Comments
zochin
1/18/2011 02:46:41 pm
mundag yumaa
Reply
Эрхэс
1/18/2011 03:18:19 pm
Ер нь манай улс монгол хүн, монгол нохой, монгол таван хошуу малаараа дэлхийд гоёно, дэлхийд гайхагдана, дэлхийд тэргүүлнэ дээ...
Reply
амараа
1/18/2011 04:01:27 pm
эзэн нь гэж дурак ядаж аргалаа хуччихгүй дээ...
Reply
Төгөлдөр
1/20/2011 08:12:40 pm
та эхийнх нь зурагыг тавьчихгүй яаг монгол банхар мөн үү үгүй бас мэдэхгүй байна л даа хэхэ эрлийз нохой олон болсон ш дэээ
Reply
Noxoi.com
1/23/2011 11:19:33 am
Ehiinh ni zurag bgaa shuu deeree tun udahgui noxoi.com-iin banhariin hesegt ene medeen deer orulnaa. TNKS
Reply
tuugii
1/23/2011 01:55:01 pm
энэ байж бгааг нь эээ харваас нэг эгдүүтэй золиг юмааа хахаха
Reply
adshj
1/29/2011 06:54:30 pm
mongol nohoi tuvd banhariin derged jinhene orig shde
Reply
MGL
2/20/2011 04:54:04 pm
Наад нохойчид чинь хүнд гөлөг зараад тэгээд гоёо болсон хойно хулгайлаад урагшаа гаргаж зардаг ш дээ. Монгол хүнээ ингэж шулах хэрэг байна уу. Лаларын хулгайч НАРАА
Reply
3/18/2011 07:26:07 pm
Hi!your post is very cool and Very interesting post - Might be old new, but it was new
Reply
ogo
7/13/2013 03:00:34 pm
xopxon l yum bn gexde apai banxap law bish ex n tim bj boln golog n law bishe
Reply
Leave a Reply. |
Archives
September 2016
Categories |