- Социализмийн үед айл бүрийн нохойг эмнэлэгийн үзлэгт хамруулж, нийтээр нь ямар нэгэн халдварт өвчнөөс хамгаалах тарилга хийдэг байсан үе байсан юм билээ. Одоо бол ч мэдэхгүй юм даа...
- Монгол банхар нохойны үржүүлгийн ажилд анхаарахгүйгээс болоод гадны бусад нохйтой цус холилдож улмаар монгол банхарын цэвэр цус устахад гол нөлөө үзүүлсэн нь харамсалтай юм. Жич: одоогоос 10-аад жилийн өмнө Сэлэнгэ аймагт очиход янз бүрийн соотон чихтэй банхар шиг биетэй өнгө өнгийн ноход гүйлдэж байх жишээтэй. Энэ нь өөрийн эрхгүй “ Цусаа цэвэр байлгая” гэдэг үгийг бодогдуулж байгаа юм даа...
- Манай орны эдийн засгийн байдал нохойн хөгжилд асар их нөлөөлж байгаа нь нууц биш юм аа. Түүнчлэн хөдөөний иргэд үй олноор хот суурин газар бараадаж ирэх болсон нь хөөрхий банхараа хотын нохой болгож байгаа гээд хашаан дотор бүх насаар нь уяж хүч, ааг омогтой банхарыг хогийн банхар болгож байгаа нь үнэхээр зүрх зүсэм явдал юм шүү.
Гэхдээ нохойний буруу гэж юу байхав дээ хөөрхий... Манайд байгаа монгол банхарууд маань олон жилийн явцад өөрийн галбирыг авч үлдэхийн хирээр цус ойртож бие жижигэрсэн шинжтэй харагдаж байдаг. Арга ч үгүй биз дээ тэр олон жил бид чинь нохойгоо таг мартсан гавъяатай улс шүү дээ. Эрийн сайнд үлдсэн хэдэн банхарууд минь одоо байна даа... Энэ нохойны эвдрээгүй бие галбир жинхэнэ утгаараа Монгол, Оросын буриад, Европ цаашилбал Америк, Канадад л байна даа. Бид нохойнд хайртай ард түмэн хятадууд шиг алж иддэггүй, оросууд шиг арьсаар нь гутал хийж өмсдөггүй... бид нохойнд хайртай ард түмэн. Тиймээс ард түмэн бид банхар гэдэг нэрийг хайрласан юм. Одоо манайд Монгол банхараа дагнан өсгөн үржүүлж байгаа нь үнэхээр бахархууштай юм. Ингээд та бүгддээ өсгөж үржүүлж байгаа монгол банхараа дэлхийд таниулан, олон улсын нохойн нэршилд бүртгүүлээрэй гэж мөн айл бүр хотондоо хоточ банхар нохойтой болохыг ерөөгөөд та бүгддээ амжилт хүсье!