Салих татуулан хярлах, гичий чонын дуудлагаар
Салхиар үнэр аван, сэтгэл нь сэргэх банхар минь
Саахалтын газраас чимээрхэн, хотоо хамгаалсан баатар
Төөрсөн эрэлчинд дуугаараа, гэрээ заадаг банхар минь
Түмэн хонио даган, хотлуулж ирдэг удамшил
Түлэгдсэн хусамны шавхруугаар,голоо зогоож явахдаа
Төөрөг тавиландаа гоморхож
Төрсөн гэрээ орхиогүй,үнэнч зан нь гайхамшиг
Алсын зайнаас анир аван
Аяулгүй байдалаа батлан хамгаалж
Араатан чичирэх баргил хоолойгоор
Алсуур тойрон хүнгэнэн хуцах Арслан хэвт,монгол банхараа
Ард түмнээрээ асран хамгаалъя
Саваагүй зүйлд худал хуцахгүй
Салихны ширүүнд нөмөр бараадахгүй
Цасан дээр цагиргалан хэвтэх цангаа шилгээж босоод гүйдэг
Цагаан барын хэвт шинжтэй
Цаанаа л нэг эрэмгий байдалтай
Цагаан халтар монгол банхараа Цаг тутам хайрлаж өсгөцгөөе . / Н. БООГИЙ / 2013-11-24