Ингээд та бүхэндээ Улаанбаатар хотын захирагчийн харьяа Хот тохижилтын газрын дарга Н.Алтангэрэлтэй хийсэн ярилцлагыг сонирхуулья.
-Сvvлийн vед шєнє золбин нохойнд хазууллаа гэсэн гомдол мэр сэр ирэх болж. Нохой устгалын ажил ямар шатанд явж байна? - Бид ажлаа хийж байгаа. 2007 онд 50 сая тєгрєг тєсєвлєж єгсєн. Тєсєвлєсєн мєнгє хvрэлцэхгvй байснаас зургаан сая тєгрєг нэмж єгсєн. Нохой устгалд зургаан бригад ажилладаг. Жилдээ 28851 золбин нохой устгасан гэсэн тайлан ирсэн байна. Сардаа ойролцоогоор 3000 нохой устгадаг. Єнєєдєр Улаанбаатар хотын 60 хувийг гэр хороолол эзэлж байна. Бидний хувьд ажлаа хийж байна.
-Сумны vнэ єссєн нь нєлєєлсєн vv? -Янз бvрийн зvйл нєлєєлнє дєє. Автомашины шатахуун, ажлын хєлс, сумны мєнгє гээд. Хайрцаг сум гэхэд л 20 мянган тєгрєг. Сум зун,намрын улиралд vнэ нь єсєх бөгөөд энэ vед 22 мянга гаруй тєгрєг болтлоо єсдєг. Євлийн улиралд18 мянган тєгрєг болдог. Сая гэхэд л бид ийм vнээр л сумаа авсан. Яахав 1000-2000 тєгрєгийн татуу байгаа байх.
-Амьтан хамгаалах байгууллага гэж байсан бол танай ажлыг хєнгєлєх байсан байх. Ирэх жил хэдэн тєгрєгийн санхvvжилт єгєх бол? - Уг нь тийм байгууллага байвал олон нохой эзэнтэй болно л доо. Амьтан хамгаалах байгууллага ч байх ёстой. Гэвч манайд тийм байгууллага нь алга. 21 дүгээр зуунд хотоор эзэнгvй, золбин нохой явуулаад байлтай биш, устгах л хэрэгтэй болоод байгаа. Гадаадын туршлагаас харж байхад цэвэр цусны vvлдрийн нохойг эзэнтэй болгох, асран халамжлах, мөн арьс vсийг нь ашигладаг. Манай улсын хувьд байр сав болон тэдгээр нохойг байлгах нєхцєл бололцоо байхгvй. Дашрамд хэлэхэд, хотын тєвд нохой агнахыг хориглодог. Учир нь тєв замаар 2,2 дээш тонн жинтэй машин явахыг хориглодог юм. Иймээс нохой устгал шєнє л явдаг. Єнєєгийн байдлаар ирэх жил хэдэн тєгрєг тусгахыг шийдээгvй байна. Ямар ч байсан санхvvжилт сайн єгсєн учраас єнгєрсєн жилийн ажлын биелэлт сайн байсан.
-Эзэнтэй нохойг агнасан гэж гомдол ирсэн гэсэн? -Зарим тохиолдолд эзэн, анчны хооронд vл ойлголцлын зvйл гардаг. Тухайлбал, саяхан Баянгол дvvрэгт золбин нохой устгалаар эзэнтэй нохойг агнасан гэсэн гомдол ирсэн. Уг нь манай хvмvvс туршлагатай хvмvvс. Эзэн нь болохоор 500 ам.долларын vнэтэй овчарка нохой гэсэн. Гэхдээ хvзvvвчгvй явж байсан нь андуурахад хvргэсэн байх, хvзvvвчгvй, цэвэр цусны vvлдрийн ямар ч нохойг эзэн нь хаясан, золбин юм байна гэж ойлгоно шvv дээ. Тэгээд ч золбин нохдоос ялгахын тулд хvзvvвчинд нь гэрийн хаяг, нэрийг нь бичсэн байдаг. Энэ маргааныг тус дvvргийн цагдаагийн газар шалгаж байгаа.
-Их хvнд ажил юм шиг санагддаг. Амьтан ална гэдэг хvний хvсээд байхаар зvйл биш. Шvтлэгтэй бол ном их уншуулдаг байх даа? - Ер нь хэн ч хvсэхгvй л дээ. Єєрт нь нохойны цус, vнэр шингэдэг юм шиг байна лээ. Нохой хvртэл хараад сvvлээ хавчаад зугтдаг гэсэн. Мэдэрдэг байх л даа. Цагаан сараас ємнє 500 мянган тєгрєгєєр ном уншуулдаг гэсэн. Нэлээд хэдэн ном уншуулдаг байлгvй дээ.
-Танайх агнасан нохойгоо Улаанчулуутын хогийн цэгт булдаг гэсэн. Гэхдээ тvvнийг нь гэр оронгvй, тэндхийн хvмvvс ухаж аваад махыг нь иддэг гэх яриа гадуур сонсогдох боллоо? -Мэр сэр авдаг байх. Зарим хvмvvс євчтэй хvнд идvvлэх гэсэн юм уушиг, махыг нь єгчихєєч гэж гуйгаад шалаад байдаг гэсэн. Гэхдээ шєнєєр агнаад vvрийн жингээр булдаг болохоор хаана булсныг мэдэх аргагvй л дээ. Булахдаа дvйст гэж нэрлэдэг тэр ариутгалын бодисыг дээр нь асгаад хvн ухаж авах боломжгvй гvн газарт булдаг. Агнаад булсан нохойн мах, арьсыг хvн хэрэглэх боломжгvй л дээ. Т.Оюунбаяр-2008 он